УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газрын хуралдаанаар 18 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.04/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэж байгаа аж.
- “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар,
- УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын санаачлан боловсруулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- “Төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Монгол Улсын Ерөнхий сайдын Хөгжлийн түншүүдтэй хийсэн уулзалтын талаар,
- Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан талаар зэрэг 18 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.