ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Төв аймагт жоншны баяжмалын үйлдвэр ашиглалтад оржээ

Төв аймгийн Баянцагаан суманд жоншны баяжмалын үйлдвэр ашиглалтад оржээ.

Тодруулбал, "Монгол Чех металл" компанийн жоншны баяжмалын үйлдвэр есдүгээр сарын 30-нд ашиглалтад орсон байна. Улмаар 200 ажлын байр бий болгожээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус аймгийн ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ хэмээн тооцоолж буй.

Үйлдвэрийг барихдаа баяжмал болон хаягдлыг усгүйжүүлэх дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн байна. Улмаар усны эргэлтийг түргэсгэх ажээ. Ингэж эргүүлэн ашиглах усны хэмжээг нэмэгдүүлж, цэвэр усны хэрэглээг багасгах юм байна.

Түүнчлэн баяжуулах үйлдвэрт түгээмэл хэрэглэж ирсэн хаягдлын далангийн системийг өөрчилжээ. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьсон бөгөөд үйлдвэрт хэрэглэсэн усныхаа 86 хувийг эргүүлэн ашиглахаараа онцлогтой аж.

Энэхүү баяжуулах үйлдвэр нь байгаль орчны бохирдлыг багасгах зорилгоор өмнөх жилүүдийн үйл ажиллагаанаас хаягдсан бага агуулгатай хүдрийг шинээр олборлосон хүдэртэй хольж баяжуулан 97 хувиас дээш CaF2-ын өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-04 16:15

Шшшшш төв аймагт шоншны үйлдвэрээр яахавдээ ХААИС, АШУИС, ТИС гээд бараг бүх их сургуулийг төв аймагт нүүлгэн шилжүүлээд хэдэн сайхан сургууль барьчихаачдээ.Мөн ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР гээд хот хөдөөгийн хүмүүсийг татах ажил хийгээч дээ ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАА ЯАЦОРСОН ТОЛГОЙ ВЭ.Жоншны үйлдвэрийг дагаад баахан хоригдол очих юм байнадаа мөн ч хөөрхийлөлтэй ЗАСАГ ДАРГА БОЛДОО.үнэхээр харамсаж байна

Зочин
Зочин
2023-10-04 16:19

Төв аймгийн төвийг ганцхан НОМИН ИХ ДЭЛГҮҮР Л ТАХЛАЖ БАЙХ ШИВДЭЭ УУГАН АЙМАГ ГЭЖУУГАА БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ГЭЖ НЭГ ИЙМ НУТАГ АМЬГҮЙ ХУЛГАЙЧУУД ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ БОЛОХ ЮМАА.ТӨВ АЙМГААС СОНГОГДРЖ БАЙГАА УИХ-ИЙН ГИШҮҮН УХААНТАЙ ЭРГҮҮ ТӨЛӨГНҮҮД ЯАЦОРСОН МАЛНУУД БАЙДАГ БАЙНАА

Зочин
Зочин
2023-10-04 16:53

Нээлтэнд нь яагаад Нямдорж Бадамсүрэн нар очдог юм бол ????

Холбоотой мэдээ

Back to top button