ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

Зэсийн үнэ 7900 ам.доллар руу орж буурлаа

Зэсийн үнэ сүүлийн зургаан сард анх удаа 8000 ам.доллароос уруудаж, 7910 ам.долларт хүрлээ. Энэ нь хавраас хойших түүхэн доод хэмжээ юм.

Зэсийн үнэ 0.48 хувиар буурч, эдийн засгийн өсөлт болон нөөцийн өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч цаашид өсөх төлөв ажиглагдаж эхэлжээ.

Олон улсын зэсийн судалгааны групп энэ онд дэлхийн зэсийн зах зээл 27 мянган тоннын алдагдалтай байгаа хэмээсэн юм. Харин 2024 онд 467 мянган тоннын ашигтай байх төлөвтэй гэх тооцоог гаргажээ.

Түүнчлэн цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ 2023 онд хоёр хувиар өснө гэж таамаглаж байгаа аж. 2024 онд үйлдвэрлэлийн өсөлт, эрчим хүчний шилжилтийн өсөлтийн улмаас цэвэршүүлсэн зэсийн хэрэглээг 2.7 хувиар өснө гэж тооцоолж байна.

Ирэх жилээс худалдаа, аж үйлдвэрлэл эрчээ авах тул зэсийн үйлдвэрлэл дэлхий даяар 4.6 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ. Хятадын электролитийн хүчин чадал, Индонез, Энэтхэг, АНУ-д шинэ хайлуулах болон боловсруулах үйлдвэрүүд нээгдэх зэрэг нь ирэх онд зэсийн үнийгөсгөх гол нөлөө хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button