СПОРТ
Ханжоу-2022: Т.Тулга Азийн наадмын хоёр дахь алтан медалийг авчирлаа

Ханжоу 2022" Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга аваргын төлөө Ираны Рахман Амоузадхалилиг 11:1-ээр оноогоор цэвэр ялснаар Монголын багийн хоёр дахь алтыг эх орондоо авчирлаа.
Ийнхүү Т.Тулга Азийн Наадмын түүхэнд 26, чөлөөт бөхийн спортоос төрсөн 12 дахь алтан медалийн эзэн болж байна.
Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 68 кг-д Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн аваргаар яаж луйвардуулсныг хараад цаашид улам хичээж олимпийн аварга болоорой гэж ерөөж бсан. Луйвардуулсан ч сэтгэлийн хат, дайчин, хөдөлмөрч зан чанар, сахилга бат, ёс зүй бга учраас амжилт үргэлж
чиний дэргэд бга. Азийн наадмын аварга болсонд баяр хүргэе.
bayr hurgey olympod orj alt awaarai