Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгос: Онц ноцтой хэргийн сэжигтний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр дэлгэнэ

Өмнөд Солонгос улсын парламент өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр онц хүнд гэмт хэргээр баривчлагдсан сэжигтнүүдийн зургийг зөвшөөрөлгүйгээр ил болгох хуулийн төслийг баталлаа.

Үндэсний ассамблей уг хуулийн төслийг 215:0 саналаар дэмжсэн байна.

Уг хуулийн төслийг баталснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сүүлийн 30 хоногийн дотор авахуулсан зургийг олон нийтэд ил зарлах эрх зүйн үндэслэлтэй болж байгаа юм. Түүнчлэн, хэрэв хэрэгтэн тав хүртэлх хоногийн дотор хэргээ хүлээвэл түүний зургийг олон нийтэд дэлгэхгүй байх зохицуулалтыг хуульд тусгасан байна.

Өмнө нь хууль сахиулах байгууллагууд сэжигтний зургийг авахын өмнө зөвшөөрөл авах шаардлагатай хууль эрх зүйн саад бэрхшээлээс болж иргэд, олон нийтийн мэдэх эрхийг зөрчдөг байсан хэмээн Хууль зүйн яамнаас нь мэдэгдэв.

Ингэснээр шинээр баталсан хуулийн төслийг 15 хоногийн дотор ерөнхийлөгч Юн Сук Ёол зарлах юм. Харин хууль батлагдсанаас хойш гурван сарын дараа хэрэгжиж эхлэх ажээ. Мөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сэжигтнүүдийн нэр, зургийг цахим орчинд ил болгох хүрээг нь өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хуулийн төсөл батлагдахаас өмнө зөвхөн эрүүгийн хэргийн шүүх хурал нь болоогүй сэжигтнийг цагдаагийн байгууллагын шийдвэрийн дагуу илчлэх боломжтой байсан юм. Тэгвэл ийнхүү шинэ журмын дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэж буй хүмүүсийг олон нийтэд илчлэхээр боллоо. Товчоор бол мөрдөн байцаалтын шатанд байгаа бүх эрүүгийн хэргийг хамруулна гэсэн үг.

Ташрамд дурдахад, хуулийн төслийг эрх баригч нам болон Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард боловсруулж, парламентдаа өргөн барьсан байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Xvvk
Xvvk
2023-10-07 20:15

Ёрөнхийлөгч нь шинэ гээд сүү дусаасан Авилг�##�ын жинхэн эзэн нь мөнөөс мөн дөө.... Онигооо

Зочин
Зочин
2023-10-08 13:21

Солонгосчууд яасан хүний мэдрэмжгүй дуракууд вэ? Аан бас Америкт хүүхэд хүчирхийлэгчийн мэдээлэл ил байдаг юм бна лээ. Бас хүний эрхийн мэдрэмжгүй улсууд шүү. Монгол тэгхэд яаж хэрэгтэнүүдийнхээ эрхийг хамга�##�ж бна. Манайхаас үлгэр дуйра�##��##� авах хэрэгтэй ш дээ

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр
2023-10-09 11:53

Манайх ингээд л гаргачхаж чаддаггүй юм болов уу? Ямар гоё байдаг вэ Тэгвэл мөн ч олон хүн баригдана даа.

Зочин
Зочин
2023-10-09 17:21

Bolioch manaid gazar hudlunu kk

Холбоотой мэдээ

Back to top button