Израиль руу Хамас бүлэглэл пуужин харваж, 40 хүн нас барж, 779 хүн шархадлаа

Хамас бүлэглэл Израиль руу бямба гараг буюу аравдугаар сарын 7-ны өглөө гэнэтийн дайралт хийж, олон мянган пуужин харваж, одоо дайны байдалтай байна. Өглөөнөөс хойш 40 хүн амь насаа алджээ. Түүнчлэн тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 779 хүн шархадсан байна.
Израилийн батлан хамгаалах хүчин сүүлийн хэдэн цагийн дотор Газын зурвас дахь Хамас бүлэглэлд агаараас хариу цохилт өгчээ. Пуужингийн довтолгооноос үүсэлтэй хүчтэй дэлбэрэлтүүд тус хотын энд тэндгүй болж байна. Газын зурваст Израилийн байлдааны онгоцууд ч бэлэн байдалд байгаа ажээ.

Израилийн хувьд мөргөлдөөнд өртсөн хотуудад аюулгүй байдал, энхтайвныг тогтоох, нэвтэрсэн дайсны бүс нутгийг цэвэрлэхээр зорьж байгаа юм. Харин хоёр дахь зорилго нь Газын зурвасыг дайснуудаас авах явдал ажээ.
Израилийн Зэвсэгт хүчний дайчид газар, далай, агаараар шүхэр, нисэх онгоцоор Хамас бүлэглэлийн нутаг дэвсгэр рүү нэвтэрсний дараагаар хэдэн цэргээ олзлуулжээ.
Түүнчлэн Израилийн зарим оршин суугчид зэвсэгт этгээдүүд гэрт нь нэвтрэхийг оролдож байна гэж мэдэгдлээ.

Хамас бүлэглэлийн алан хядагчид Израилийн энгийн иргэдийг ялгалгүй пуужингаар харвасан юм. Харин АНУ-ын зүгээс уг мөргөлдөөнийг ажиглаж байгаа гэж албаныхан мэдээлжээ. Гэсэн хэдий ч уг мөргөлдөөн Жо Байдены хүчин чармайлтыг үгүй хийх юм.

Уг мөргөлдөөн нь 1973 оны дайны 50 жилийн ойн үеэр буюу еврейчүүдийн хуанлийн хамгийн ариун өдөр тохиож байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yg odoo bi emnelegt hewtej bainaldaa izrailiin yeronhiilogch bolon palistinii udirdagch 2 naash n duudaadah shashinii dain oduulj ariun gazraa bulaaldaad baiwal chin bogd zonhowiin shawi bid nar shambaliin daind mordoj tanai 2 ulsiig gazariin horsnoos archaad hayna shuu geed sain zagnaad ywuulchinaa manai tserguud morio bariad zewsegee beldeed baijiii...
palestinii hamas bulegleliin ardn orosuud baigaa!
Энэ чинь харин дайн эхэлж бйгаа юм биш үү?!