Нийгэм мэдээ
Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулна

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны "Ижил санаа" өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн даатгалгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй 20-50 насны иргэдийг үзлэг хамруулахаар болжээ.
Тодруулбал, элэгний вирус илрүүлэх, ДОХ, тэмбүү, элэгний хавдрын илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

Үзлэг өнөөдөр /2023.10.16/ 10-16:00 цагийн хооронд явагдана.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.