НИЙГЭМНийгэм мэдээ

Налайхын хаагдсан уурхайн 10 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн 8 дугаар хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийхээр болжээ. Уг талбайд ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм байна.

Эл ажлыг манай улсын талаас БОАЖЯ БНСУ-ын талтай хамтарч хийж байгаа ажил ажээ. Энэ төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр хийх юм байна.

БНСУ-ын талаас таван жилийн хугацаатай 10 орчим сая ам.долларын санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлнэ. Нөхөн сэргээлт хийж ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хүлээлгэн өгөх бөгөөд цаашид ашиглалт үйлчилгээ, менежментийг ямар байгууллага хариуцахыг тодорхой тогтох, саналыг БОАЖЯ-наас гаргажээ. Улмаар төслийн нэгжийг байгуулах юм байна.

Бүтээн байгуулалтын ажлыг 2024-2029 оны хооронд хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button