5 ханатай гэр шатсаны улмаас 2 иргэн амиа алджээ

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатсаны улмаас хоёр иргэн амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын буюу аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 22.57 цагт энэ талаарх дуудлагыг албаныхан хүлээн авсан байна. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23.11 цагт очиход иргэн Т-ын таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг таван минут ажиллаж унтраажээ.
Уг түймэрт гэрийн эзэн Дорнод аймгийн харьяат 41 настай иргэн Т, овог нэр нь тодорхойгүй нэг иргэний хамтаар нас барсан байна. Цогцсыг цагдаагийн III хэлтэст шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.