Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирэх жил худалдаанд гарах Vision Pro чихэвч iPhone 16 загварын үнийг нэмнэ

Технологийн салбарт хүлээгдэж буй дараагийн бүтээгдэхүүн бол iPhone16 юм. Тэгвэл тус загварыг iPhone-ий хамгийн өндөр үнэтэй загвар хэмээн тооцоолж байгаа ажээ.

“Nikkei Asia”-гийн мэдээлснээр iPhone 15-ийн хүрээг угсрах нь хамаагүй илүү үнэтэй туссан байна. iPhone 15 Pro Maх-ийг үйлдвэрлэхэд 558 ам.долларын үнэтэй байх тооцоо гарсан. Энэ нь iPhone 14-тэй ижил төстэй загвараас 12 хувиар өссөн үзүүлэлт юм. iPhone 15 Pro-г титанаар хийсэн. Түүнчлэн Plus-ийн үйлдвэрлэлийн өртөг найман хувиар өссөнтэй холбоотойгоор iPhone 15, iPhone 14-ээс 16 хувиар үнэтэй байгаа юм.

Тэгвэ iPhone-16 өмнөх загвараасаа илүү үнэтэй байх аж. Шалтгаан нь iPhone-16 Ultra загварыг танилцуулж буй явдал юм. Нөгөө талаас уг загвар дээр "Vision Pro"-тэй нийцтэй олон функц байгаа ажээ. Энэ нь үнэд нөлөөлнө хэмээн тооцоолж байгаа юм. "Apple Vision Pro" чихэвчийг ирэх жил буюу 2024 онд худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button