Гадаад мэдээДЭЛХИЙ

Умайн хүзүүний хорт хавдрын туяа эмчилгээний өмнө курс эм үр дүнтэйг туршилтаар нотолжээ

Умайн хүзүүний хорт хавдар бол дэлхийд тэргүүлэгч өвчнүүдийн нэг билээ. Хорт хавдраар өвчилсөн 15 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг байна. Тус өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь 30-аас дээш насныхан байдаг ажээ.

Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд цацраг туяа эмчилгээний үр нөлөө тодорхой хэмжээнд сайжирсан хэдий ч нийт өвчлөгсдийн гурван хүн тутмын нэгийнх нь өвчин дахин сэдэрдэг байна.

Энэ талаар тус судалгааны зардлыг гаргасан “Cancer Research UK” байгууллагын эмч И.Фоукс "Зарим хорт хавдрын туяа эмчилгээ, мэс засал зэрэг эмчилгээг эхлэхээс өмнө эмийг курсээр уух нь үр дүнтэй гэдгийг олон туршилтаар нотоллоо. Энэхүү арга нь хорт хавдар дахин сэдрэх магадлалыг эрс бууруулна. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдартай тэмцэж буй хүмүүсийн насыг уртасгаж чадахаар боллоо" хэмээсэн юм.

Уг шинэ эмчилгээг хийлгэсэн өвчтний эдгэрэх магадлал гуравны нэгээс илүү буюу 35 хувиар нэмэгдэж байгаа ажээ. Цацраг туяа эмчилгээ хийлгэсэн өвчтнүүдийн гуравны нэгнийх нь өвчин дахин сэдэрдэг бөгөөд эл тохиолдлыг гурав дахин бууруулах боломжтой болсон хэмээн судалгааны багийнхан мэдээлэв. Цацраг туяаны шарлага хийлгэхээс өмнө хэд хэдэн төрлийн хямд эм уух ёстой юм байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button