НИЙГЭМНийгэм мэдээ
Архангайн Эрдэнэбулган суманд эцэг эхчүүдийн дунд зохион байгуулдаг спортын тэмцээнийг хориглолоо

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд сургууль, цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн дунд спортын тэмцээн зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Өмнө нь Увс аймгийн Улаангом сумын засаг дарга ийм шийдвэр гаргасан байдаг.
Харин ЕБС-ийн сурагчдад сургуулийн урлаг, спортын заалыг хичээлийн бус цагар үнэ төлбөргүй ашиглуулах захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажээ.
Дээрх шийдвэрийг Эрдэнэбулган сумын агентлаг байгууллага, сумын удирдлагуудын ээлжит шуурхай хурлыг зохион байгуулах үеэрээ гаргасан байна.
Тус хурлаар цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулжээ. Үүнд,
- Сум хөгжүүлэх сан, Хоршоо хөгжүүлэх сангийн эргэн төлөлт, Орон нутгийн өмчит компани, ОНӨАТҮГазрын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, холбогдох ажлыг зохион байгуулж, санал, дүгнэлт гаргаж танилцуулах,
- Засгийн газрын тогтоол, Зам тээврийн хөгжлийн сайдын албан бичигт дурдсан стандарт, журам, дүрмийн дагуу байгууллагынхаа авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солиулах зэрэг 10 гаруй чиглэлээр холбогдох байгууллага, сумын Засаг дарга нарт үүрэг даалгавар өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой зөв яахиимбээ эцэг эхиин тэмцээн ямар ач холбогдолтой юм тиим завтай юм бол хүүхэдтэйгээ ажилла сургууль тиим дэмии юм хиих цагтаа хүүхдиин хүмүүжлиин янз бүриин ажил зохиолдоо ая холбогдолгүй юм цагиин гарз
Эрдэнэтэд иим ажил нь нөгөө ангиудаасаа илүү давж гарах гэж бүр бэл бэнчингиин өрсөлдөөн болж айхтар том архид�##�т болсон жишээтэй шүү утгагүй ач холбогдолгүй муухай нииллэг болдог хүүхдэд ямар үлгэр дуури�##� өгдөг юм бэ юуч бхйхгүй
Зөв, дэмжиж бна