Гадаад мэдээДЭЛХИЙ
Мексик: Отис хар салхины улмаас 43 хүн амиа алдлаа

Отис хар салхи Мексикийн өмнөд нутгийн Герреро мужийг дайран өнгөрсөн билээ. Үүний улмаас 43 хүн амиа алдсан байна.

Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагийн шөнө дундаас хойш Акапулкогийн ойролцоох эрэгт салхины хурд 265 км/ц хүрсэн нь урьд хожид байгаагүй үзүүлэлт болжээ.

Хар салхины улмаас амиа алдсан иргэдийн 33 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй хэмээн мужийн захирагч мэдээлсэн байна. Мөн 220 мянган байшин өртөж, бүс нутгийн зочид буудлуудын 80 хувь нь нурж, сүйджээ.
/cloudfront-us-east-1.images.arcpublishing.com/gray/7DRCE6BTYBBIFKNRFDIE27PSUI.jpg)
Түүнчлэн автомашины замууд үерийн усанд автсанаас гадна Герреро муж даяар хагас сая гаруй байшин, аж ахуйн нэгжийн эрчим хүч тасарчээ. Өчигдөр буюу ням гарагийн байдлаар Акапулко хотын 58 хувийг цахилгаан, эрчим хүчид холбожээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.