"Сагсанбөмбөгийн тамирчид нэг лигт тоглох хүсэлтэй байгаа"

Монголын сагсанбөмбөгийн холбоог шийдвэрээ эргэн харахыг шаардаж, зарим тамирчид мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс "Монголын сагсанбөмбөгийн холбооны дээд лигийн долоон багийн тамирчин мэдээлэл хийлээ. Сүүлийн 11 хоногийн хугацаанд Монголын сагсанбөмбөгийн холбоо хийгээд багийн эздийн дунд үүссэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
Дээд лигийн тэмцээн арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхэлнэ. Нийт таван багийн 70 тамирчин нэгдсэн нэг лигт тоглох хүсэлтэй байгаагаа мэдэгдмээр байна" гэв.
Тэд сагсанбөмбөг сонирхогч иргэдээ хүндлээд лигийн тэмцээндээ тоглох хүсэлтэй бөгөөд холбоонд хүсэлт гаргасан хэмээгээд байгаа. Мөн хоёр лигт тоглох нь сагсанбөмбөгийн хөгжлийг хойш татаж буй тул хоёр лигт тоглох хүсэлгүй байгаа хэмээлээ.
Үргэлжлүүлэн Хасын хүлгүүд багийн тоглогч Б.Билгүүн "Цахим орчинд буруу зөрүү ойлголттой хүмүүс их байна. Таван баг эрсдэлд орсон байна. Лигт орж чадахгүй хэмжээнд хүртэл. Манай багийн хувьд тэмцээн уралдаанд бусад багуудын адил Дээд лигт орох сонирхолтой байгаа. Миний өнөөдрийн энд ирсэн шалтгаан бол бусад тамирчдын адил нэг лигт тоглох нь зөв гэх бодолтой байна. Тиймээс багийн эздийн эсвэл холбооны хэн нэгний буруутай үйлдлээс болж энэ асуудал хүндэрлээ. Хэдийгээр холбооны дүрэм, журмаар явах нь зүйтэй гэдэг дээр 100 хувь санал нийлж байгаа.
Хоёрт, ийм тохиолдолд тодорхой хугацааны сануулга өгөх, мөнгөн торгууль гэх мэт арга хэмжээ авч, лигээ нэг байлгах орон зайг үлдээгээсэй. Гуравт, тамирчид дасгалжуулагчдыг яадаг ч байсан нэгдсэн нэг лигт байлгах нь зүйтэй. Тиймээс холбоо энэ нөхцөл байдлыг засаж, харж, тамирчид нэг лигт тоглох хүртэл миний бие Хасын хүлгүүд багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТА НАРЫН ЛИГ МИГ АЦ ШҮҮ ЯАЦАН ҮХЭР МОНГОЛ ВЭ? САГСЧИД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ БОДЧИХООД ЬҮҮНДЭЭ ИТГЭЧИХЭЭД ЯВААД БАЙНАШТ ОДОО НААД ТЭНЭГЛЭЛЭЭ ЗОГСОО ЗҮГЭЭР Л БАЙЦГАА ТА НАРЫГ ЗҮГЭЭР Л НЭГ МУУ ХУЖААГИЙН ДҮҮРГИЙН БАГ ИРЭЭД УНШЧИХААД ЯВЧИХНА БОЛЬ ЗА ЮУ? САГСАН БӨМБӨГЧИД ГЭНЭ ШҮҮ ТОНИЛ ЦААШАА