Нийгмийн

Х.Нямбаатар гэр хорооллыг орон сууцжуулахдаа БНХАУ-тай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзжээ.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн өмнөх удирдлагын багийн хэрэгжүүлж байсан Бээжин, Чунчин, Тяньжин хотын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн тэлэх болно.

Улаанбаатар хот нь БНХАУ болон хотуудтай гэр хорооллыг орон сууцжуулах, метро, тойрог зам байгуулах гэсэн түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажлуудад хамтран ажиллахад бэлэн” хэмээв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “Агаарын бохирдлыг бууруулах, метро, тойрог зам, хот төлөвлөлт зэрэг чиглэлд БНХАУ нь хуримтлуулсан туршлагатай. Иймд сайн туршлагыг хуваалцах, дээрх чиглэлүүдэд улс болон хотуудын түвшинд хамтран ажиллахад таатай байх болно. Цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Талууд хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгож, харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин...
Зочин...
2023-11-02 16:16

Гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийх хэрэггүй, газар хөдөлбөл гэр хороолол үлдэх магадл�##�тайг тооцох хэрэгтэй. Иймд гэр хороололд ДЭД БҮТЦЭЭ очуулаад тэр хэвээр нь хөгжүүлэх чиглэл баримтлах нь хэтдээ хэрэгтэй. Барилагажуулах гээд байгаа бол 2 давхраас хэтрүүлэх хэрэггүй.

Зочин...
Зочин...
2023-11-02 16:18

Монголын нийслэлд тонгол гэр байх ёстой шүү...

Зочин
Зочин
2023-11-04 10:58
Reply to  Зочин...

Монгол Улсын нийслэлд Монгол гэр байх ёстой болохоос бус ТОНГОЛ гэр байх ёсгүй.

Зочин
Зочин
2023-11-02 21:52

ГАДНААС НЬ ДОТОГШ НЬ ХУМИХ ЗАРЧМААР ГЭР ХОРООЛЛОО УСТГАЯ ТОХИРОХ УУ? ЗА ТОХИРЛОО ХӨӨШ НЯМБААТАРАА МОНГОЛ КОМПАНИУД БАЙШИН ОВООЛОХ ТАЛ ДЭЭР ТУРШЛАГАТАЙ ДӨРВӨД ЧОЙЖИЛСҮРЭН БОЛ БҮҮР Ч АЛНА ТЭР ГЭР ХОРООЛОЛД БАЙР БАРИХГҮЙ АШИГГҮЙ УЧРААС

Зочин
Зочин
2023-11-04 10:59
Reply to  Зочин

Дөрвөд.биш баяд

Зочин
Зочин
2023-11-03 21:44

Зөв, дэмжиж бна..Одоо гэр хорооллоос бусад газарт 1ш барилга барих хэрэггүй.Өмнөх дарга нарын газрын наймааны б�##�гаар Улаанбаатар утаанбаатар болж, түгжрэлээс гарахгүй цементэн ширэнгээр дүүрсэн.

Зочин
Зочин
2023-11-04 10:58

Өрнөөс өндийхгүй юм бна л дөө

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг
2023-11-04 12:43

Хятад ажилчид сайн ажиллана манай монголчууд архиуугаад �##�га болдог болохоор хамтрах нь зөв даргахр нь хятад хүн тавих хэрэгтэй шүү тэгхгүй бол бас л идчихнэ

Зочин
Зочин
2023-11-04 16:30

Гэр хороололд олон давхар барилга барьж байхаар хаус маягийн 2 давхар байшин барьсан дээр. Эздээс сан�##� авч дэд бүтцийг нь татаж өгөх хэрэгтэй гэж бодож бн.

Холбоотой мэдээ

Back to top button