УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Лаос улсад хийх төрийн айлчлал эхэлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-д төрийн айлчлал хийхээр тус улсын нийслэл Вьентьян хотноо өнөөдөр очжээ.

Төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нартай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм. 

Манай улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар угтан авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-05 22:34

Tiim uls baidag biluu

Зочин
Зочин
2023-11-05 23:22

Ene haanahiin ongotsoor tsohij yavnaa mani er.

Холбоотой мэдээ

Back to top button