Хэргийн мөрөөр: Г.Төмөрбаатарын Ч.Сайханбилэг рүү шилжүүлсэн 2.8 сая ам.долларын эздийн эрэлд гарна

Гүйлгээг одоогоос 15 сарын өмнө хийжээ
НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар 2022.08.15-ны өдөр АНУ-д амьдарч буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.долларыг шилжүүлжээ. Одоогоос нэг жил гурван сарын өмнөх ханшаар энэ нь 8 тэрбум 891 сая төгрөг юм.
АНУ-аас улс төрийн орогнол хүссэн Ч.Сайханбилэг рүү Г.Төмөрбаатар мөнгө шилжүүлэхдээ өөрийн шууд эзэмшлийн "Хонгор Ти энд Си" ХХК-ийн нэрээр гүйлгээг хийсэн гэгдэж буй.
Г.Төмөрбаатарын эзэмшлийн "Хонгор Ти энд Си" ХХК нь барилгын засвар хийх, дохиолол суулгах, бичиг хэрэг, автомашины худалдаа, кофе шоп, авто угаалга ажиллуулах зэрэг аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Одоогоос 15 сарын өмнө хийгдсэн уг гүйлгээний эх үүсвэр, шилжүүлсэн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хууль, хяналтынхан Г.Төмөрбаатарыг саатуулан шалгаж эхлэв.
Уг сэдвийн хүрээн дэх анхаарал татсан агуулгуудыг Eguur.mn мэдээллийн агентлаг "Хэргийн мөрөөр" цувралаараа нэгтгэн хүргэж байна.
Нэг. НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар гэж хэн бэ
Тэрбээр 1997-2005 оны НАМЗХ-ны СБД хариуцсан тэргүүлэгчээр улс төрийн гараагаа эхэлж байжээ. Улмаар 2006-2011, 2013-2016 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар, 2012-2020 оны хооронд найман жил тасралтгүй НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан.
2016 оноос Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлаар томилогдон, 2019 он хүртэл ажиллаж байгаад халагдсан. 2021-2022 оны хооронд ДЦС-3 ТӨХК-нд Хангамж үйлчилгээний албаны даргаар ажилласан байна.
Бэлтгэл хурандаа цолтой Г.Төмөрбаатар ХОМ-тээ "Төмөрбаатар" ХХК-д 40 хувь, "Цэх багана", "Хорол титэм", "Ширэвгэр" зэрэг ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. Тэрбээр "Зар мэдээ" сонины эзэн юм.
Хоёр. Г.Төмөрбаатарын мөнгөний эх үүсвэр "сахал" Д.Эрдэнэбилэг, Ж.Ганбаатар нар луу чиглүүлэв үү
Г.Төмөрбаатар намынхан дундаа бэл бэнчин сайн хүмүүс дунд багтдаггүй. Түүнийг намынхан нь "Зар мэдээ" сонины эзнээр л мэддэг байна.
Гэвч саяхан Завхан аймгийн МАН-ын хорооны даргад өрсөлдөхдөө 2 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл явж буй нь анхаарал татав. Мөнхүү Ч.Сайханбилэгт шилжүүлсэн 2.8 сая ам.доллар нь тухайн үеийн ханшаар 8.9 тэрбум төгрөгтэй тэнцэх дүн юм.
Тэгэхээр Г.Төмөрбаатарын сүүлийн жилүүдийн мөнгөний эх үүсвэр хаанаас гарсан, ялангуяа Ч.Сайханбилэг рүү ямар учиртай гүйлгээ хийсэн нь хууль, хяналтынхны анхаарлыг татсан логик харагдаж байна. Үүнд,
Нэгдүгээрт, “сахал” Д.Эрдэнэбилэг
Г.Төмөрбаатарын охин нь "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн захирал агсан А.Шоовдорын хүүтэй гэрлэсэн.
Хуулийнхан Г.Төмөрбаатарын Ч.Сайханбилэг рүү шилжүүлсэн мөнгийг "Хөтөл цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлалыг зохион байгуулсан, жинхэнэ эзэн асан Д.Эрдэнэбилэгтэй холбох магадлалтай байна. Учир нь, А.Шоовдор агсан нь Д.Эрдэнэбилэгийн ойрын хүрээллийн нэгэн байв.
Харин Ч.Сайханбилэг нь Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас оруулж ирэх процесст ЗГ-ын худалдан авах давуу эрхээс парламентын зөвшөөрөлгүй шууд татгалзсан нэгэн юм. Тэгэхээр Д.Эрдэнэбилэгийн мөнгө түүний ойрын хүрээллийн хамаарлаар дамжин, Ч.Сайханбилэгт шилжсэн үү гэх хардлага үүсэж буй юм.
Хоёрдугаарт, "Оргил"-ын Ж.Ганбаатар түүнийг мөнгөжүүлсэн үү
Одоогийн УУХҮ-ийн сайд, "Оргил"-ын Ж.Ганбаатар 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 30 тэрбумаар зарагдахаар зарлагдаж байсан “Автобус-3” баазын 2.5 га газар бүхий 80 автобусны гараж, конторын барилга, үйлдвэрийн байр, сэлбэгийн склад зэрэг найман барилга, байгууламжийг 20 тэрбумаар авсан байдаг.
Зарагдах үнийг 10 тэрбумаар буулгах ажиллагаанд Г.Төмөрбаатар хөшигний ард ажиллаж, "мөнгөжсөн" талаар яригддаг байна.
Тухайн үед Г.Төмөрбаатар "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирлаар, Ш.Үнэнбат Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан. Тэд НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд 2016-2020 оны хооронд хамт багтаж байсан, найзууд аж. Уг худалдан авах ажиллагааг Г.Төмөрбаатарын найз Ш.Үнэнбат албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд зохион байгуулж байв.
Энэ хувилбарт, Г.Төмөрбаатар Ж.Ганбаатарт 10 тэрбумын өртөг буулган, төрийн өмчийн газрыг зарсан байж болох хэдий ч Ч.Сайханбилэг рүү яагаад мөнгө шилжүүлсэн учир нь тайлагдахгүй байгаа юм.
Гурав. Г.Төмөрбаатар хэний хүн бэ гэж хайхаар Д.Амарбаясгалан гарч ирнэ
Г.Төмөрбаатарыг СБД-ийн МАН-ын хорооны даргаар 2013 онд сонгогдоход нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан Сү.Батболд нээж үг хэлж байсан. Гэхдээ Сү.Батболдтой айхтар сүжирсэн түүхгүй. Одоогоор ямартай харилцаатай нь ч тодорхойгүй байна.
Харин НИТХ-ын төлөөлөгч байх үедээ Д.Амарбаясгалантай маш ойр нөхөрлөж байсан нэгэн юм. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялсны дараа тэрбээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирлаар томилогдсон гэгддэг.
Түүнчлэн Г.Төмөрбаатарын 10 тэрбумаар өртгийг нь буулгаж тусалсан худалдан авалтын эзэн "Оргил"-ын Ж.Ганбаатар нь Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр Засгийн газрын гишүүн болсон нэгэн юм.
Эдүгээ СБД-ийн МАН-ын хороог Н.Учрал ахалж буй тул хуучин дүүргийн намын хороог нь ахалж байсан сэжмээрээ дамжуулан, охиноо тус яаманд ажилд оруулсан гэгдэж буй. Өөрөөр хэлбэл, А.Шоовдорын хүүтэй гэр бүл болсон Г.Төмөрбаатарын охин эдүгээ Цахим хөгжлийн яаманд удирдах албан тушаал эрхэлж байна.
Тэрбээр хот дахь намынх нь нөлөөлөл буурсан тул Завхан аймгийн МАН-ын хороог ахлахаар саяхнаас лобби хийж ажиллаж эхэлсэн. Гэвч сонгуульдаа бүдэрсэн юм байна.
Бас дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол түүний ах Готовын Цэрэнпүрэв. “Хадгаламж" банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус банкнаас 14 тэрбум төгрөг алга болсон хэрэгт шүүгдэгч 12 хүний нэг юм. "Хадгаламж" банкийг удирдах үес нутгийн дүү Ц.Чимэдцэрэнг "Хадгалам" банканд шургуулснаар улсын 14 тэрбум төгрөгийг гарынх нь салаагаар урсгасан гэдэг. Одоогийн Ерөнхийлөгчөөс эхлээд, Т.Бадамжунай, Ц.Мянганбаяр зэрэг олон хүн казино тоглосон. Эцэст нь нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн үрэн таран хийсэн үндэслэлээр ганцаараа 10 жилийн ял авч байлаа. Г.Цэрэнпүрэв дараа нь Монголбанкны Тамгын газрын даргаар ажиллаж, ОХУ дахь төлөөлөгчөөр суусан.
Дөрөв. Мөнгөн шилжүүлгийг Д.Баясгалангийн "Голомт" банк хийжээ
Г.Төмөрбаатарын Ч.Сайханбилэг рүү хийсэн шилжүүлэг Д.Баясгалангийн “Голомт” банкаар дамжин хийгджээ.
Д.Баясгалан нь эдүгээ төмөр замын төслүүдийн хүрээнд хийгдсэн оффтейк гэрээнүүдээрээ шалгагдах учиртай ч "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал Н.Удаанжаргал гадагшаа зугтсанаар хэрэг нь царцаад байгаа юм.
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7.1 дэх заалтад "20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний, гадаад төлбөр тооцоо болон виртуал хөрөнгийн гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй" гэж заасан нь бий.
Энэ хуулийн хүрээнд арилжааны банкаар ч, ББСБ-аар ч шилжсэн гүйлгээг Монголбанк шалгах учиртай аж. Гэтэл бүтэн жил гаруйн дараа энэ асуудлыг анзаарч шалгаж байгаа нь анхаарал татаж байна.
АТГ-ынхны шалгаж эхлээд буй уг хэргийн хамаарал хэрхэн тогтоогдох нь уу гэдэг нь ихээхэн сонирхолтой. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний өндөр суудалд АН-аас ажиллаж явсан Ч.Сайханбилэгт МАН-ын дүүргийн хороо орчмоор улс төр үсэргэж явсан Г.Төмөрбаатар 8.9 тэрбумыг шилжүүлсэн нь эрхгүй анхаарал татах өнцөг юм.
- Ч.Сайханбилэг рүү Г.Төмөрбаатар ямар шалтгаанаар мөнгө шилжүүлэв?
- Мөнгөний эх үүсвэр юу байв?
- Тэд хамаарал хэрхэн тогтоогдох вэ?
- Улс төр, бизнесийн томчуудын тохироогоор хийгдсэн гүйлгээ юу зэрэг тодорхойгүй олон асуулт үүсээд байна.
"Хэргийн мөрөөр" цувралын өмнөх агуулга:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хялман Төмөрбаатарт тийм их мөнгө байх уу
Бөөн бөөн мөнгөний хэрэгт орчихсон хүн интерполдоод баригдах яацын бэ
Хамсаатанлагсад нь ингээд хөөгдөөд эхэллээ. Хэзээ хийсэн үйлийн үр юм болдоо
Энэ Монголын төр ялзарч одоо яах уу түмээн
яаа ёстой зэвүүн гаргаж ирлээ дээ. Хохино монголчуудыг доромжилсныхоо шанг хүрт
Иш чааваа�####�а энэ нэг амьтанд арга хэмжээ авахгүй ингээд хараад байхын байхдаа
ЭНЭ ХУЛГАЙД 14 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР КАЗИНОДСОН ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ Ч ХОЛБООТОЙ ШҮҮ. ИЙМ БУЗАР ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ТӨРД ШУРГАЛЖ ТҮРИЙНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРСАНЫГ АЛАХ ХЭРЭГЭЙ НЯЦЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
ТИЙМЭЭ ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА НАРААР ТОЛГОЙЛУУЛСАН ЖИНХЭНЭ МАНАН МАФИ ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ
дэлхийгээс �######�аарай. Хүн төрөлхтөнд гай болсон муу хог
Г.Төмөрбаатар хаанаас ийм их мөнгөтэй болсон эх үүсвэрийг ш�##�гах ёстой. Хэрэв үндэслэлгүй хөлжсөн бол авилг�##� �##�бан туша�##�ын хэргээр шоронд суух ёстой.
Г.Төмөрбаатар хаанаас ийм их мөнгөтэй болсон эх үүсвэрийг шaлгах ёстой. Хэрэв үндэслэлгүй хөлжсөн бол aвилг�##� aлбан тушaaлын хэргээр шоронд суух ёстой.
Мядагбадам их сайн сэтгүүлч байнаа. Асуудлыг ингэж т�##� т�##�аас нь шүүж бичих хэрэгтэй. Ер нь 24 оны сонгуулиар өмнө нь Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болон сайдаар ажиллаж байсан, мөн нийслэлийн ИХТ-өөр сонгогдож байсан хүмүүсийг УИХ-ын гишүүнээр сонгохгүй байхыг сонгогч олон түмнээсээ хүсье. Өмнө нь УИХ-ын гишүүн болон төрийн өндөр �##�бан туша�##� хашиж байгаагүй хүмүүсийг бүгдээрээ сонгоцгооёо.
Зөв ямар муухай хүн бэ энэ Сайхан билэг чинь
Оргилын Ганбаатарын мөнгө байх магадл�##� өндөр юм
Г.Цэрэнпүрэв У.Хүрэлсүх нарын хулгайлсан Хадг�##�амж банкны мөнгө биш үү.
Танай сайтыг овоо мэдээлэл сайтай юм уу гээд уншдаг байсан одоо нүд муутай бид мэт битгий хэл нүдтэй хүн ч уншихад хэцүү болж дээ
ӨӨ ЗА ЗА САЙХАНБИЛЭГТЭЙГЭЭ ҮГЭЭ НИЙЛҮҮЛЖ ТОХИРООДОХ ГЭЭД ЭНЭ ХУЛГАЙЧИг хорьж ш�##�гаагй байнадаа.
ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА НАРААР ТОЛГОЙЛУУЛСАН МАНАН -Н МАФИ
Угаасаа монголын төр маш том мафи болсон. Иргэдийг харахад нам намаараа өөр өөр хүмүүс шиг мөртлөө телевизийн дурангүй газар бол нэг хөнжилдөө орчихсон нөхөд шүү дээ. Хэрвээ тийм биш л юм бол Сайханбилэг Удаанжарг�##� сах�##� Эрдэнэбилэг мэтийн нөхдийг нэг хоногийн дотор олоод чирээд ирэх эрх болон хүч МАН-д бүрэн байгаа. Мөн женко гэх жанхуу Баттулгыг барьж хорьж байцааж чадахгүй байнаа гэдэг бол маш том мафи баыгааг гэрчилж байгаа юм.
Гэй найзууд
Эмээ нь дандаа л МАН аа өмөөрөөдяваад 70 гарлаа. Одоо өөрийгөө л өмөөрөхөөс өөр юмгүй болсон уу
Төрсөн ах нь дарчихсан мөнгөтэй байх ёстой доо. Хадг�##�амж банкнаас 14 тэрбумыг хулгайлдаг бүлгийн нэг нь ш дээ.
Ёоо энэ МАН+АН-ийн п�####�кууд бүгдээрээ л�##�рын өлөн хулгайчууд юмаа? Энд нарт ханаж цадна гэж байхгүй ээ!
За даа энэ нөхөрийг золионд гаргах нь нэг том хүнтйл сонирхол хамж чимээд АН ыг бам оролцуулаад инээдтэй технологи бна
Гомо парти дээрээ танилцаа биз. Тэд чинь биe биeдээ учиргүй үнэнч айхтар хартай
эдгээр гоионууд даварлаа саханбилэг,баярцогт, сүндүй, тамарбаатар, экх засаг батболд гээд з�##�уучуудын холбооны гомонууд
Олон түмэн шаардсаар байгаа цаазын ялыг л сэргээчих. Энэ бүх ялзарч бохирдсон юм чинь нүд ирмэх зуур цэгцэрч журамлагдана. Шаардлагатай бол тэр гарын үсгийг цуглуулья