Top StoriesУлс төрийн халуун сэдэвХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Т.Бадамжунайн 4 хэрэгт Ц.Анандбазар гүйцэтгэгчээр холбогдсон ч тусгаарлаж, “авч үлджээ”

 Eguur.mn мэдээллийн агентлаг "Хэргийн мөрөөр" цувралын энэ удаагийн буландаа сайд асан Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн ЗУРГААН зүйл ангиар ялласнаас ДӨРӨВ нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох хэргийг онцолж байна.

Ц.Анандбазарт холбогдох дөрвөн хэрэгтээ Т.Бадамжунай Эрүүгийн хуулийн “хатгагч, хамтран гүйцэтгэгч” зүйл ангиар шүүгдэхээр зүйлчлэгджээ. Харин хэргүүдийн Гүйцэтгэгч статусаар шүүгдэх учиртай Ц.Анандбазарыг уг хэргүүдээс тусгаарласан байна.

Хэргүүдийн талаарх мэдээллийг доорх байдлаар тайлбарлан хүргэж байна.

Хэрэг 1. Ц.Анандбазарын Ж.Бат-Эрдэнэд 50 мянган ам.долларын хахууль зуучлуулахаар хандсан гэх үйлдэл

Хэргийн зүйлчлэл:  2015 оны Эрүүгийн хуулийн 22.5.1 /авлига өгөх/

Заалт:  Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Процесс хэрхэн өрнөв: Ц.Ананбазар 50 мянган ам.долларыг Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД асан Ж.Бат-Эрдэнэд авлига байдлаар өгүүлэхээр Т.Бадамжунайд хандсан гэх сэжүүрийг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хуулийнхан атгаж, шалгалтыг эхлүүлсэн байдаг. Гэвч уг валют Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД асан Ж.Бат-Эрдэнэд очоогүй, Т.Бадамжунай уг холболтыг хийлгүйгээр Ц.Анандбазарт гурван хөөрөг зарж, өөрөө авсан гэх үндэслэл шалгагдаж, батлагджээ.

Энэ талаар АТГ-аас “Ц.Анандбазар гишүүн өөр хэргүүдэд зэрэг шалгагдаж байгаа. Яллагдагчаар татагдсан асуудал бий. Тэдэнтэй нь хамтатган шалгах хүрээнд, Т.Бадамжунайд холбогдсон хэргийг нь тусгаарласан” гэх хариулт өгөөд байна.

Түүнчлэн Т.Бадамжунайн өмгөөлөгч А.Кадирбек “Улаанбаатар шинэ нисэх буудлын шатахууны менежментийг хариуцагчаар “Сод Монгол” компанийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулах үүднээс тухайн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэд Ц.Анандбазарын хүсэлтийн дагуу манай үйлчлүүлэгчийг хахууль өгөхийг завдсан гэсэн агуулгаар буруутгасан. Гэхдээ тийм зүйл байхгүй” гэсэн мэдээллийг хэвлэлд өгчээ.

Хөшигний ард яригдаж буйгаар, Ц.Анандбазар нь Ж.Ганбатыг Зам, тээврийн хөгжлийн сайд байхад ОХУ-ын шатахуун экспортлогч талтай өөрийнхөө компаниар дамжуулан, монголд шатахуун нийлүүлэх бичигт гарын үсэг зуруулаад байсан. Улмаар дараачийн сайдаар нь дамжуулан, ЗГ-аар уг шийдвэрээ албажуулах лоббиг хийж байсан гэж яригддаг. Ж.Бат-Эрдэнэ сайд байх үедээ нэг компанид монопол эрх олгохгүй гэж эсэргүүцсэн хэмээн яригддаг.

Гэвч Ц.Анандбазар уг авлигын 50 мянган ам.долларыг сайд асан Ж.Бат-Эрдэнэд бус ТНБД асан Ж.Бат-Эрдэнэд өгүүлэх хүсэлтээ Т.Бадамжунайд илэрхийлсэн учиг шалгагдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байдаг. ТНБД асан Ж.Бат-Эрдэнэ нь Ц.Анандбазартай тухайн үед таарамж муу байсан ч сүүлд ойртож нөхөрлөсөн гэж улс төрийн хүрээлэлд яригддаг билээ.

Хэрэг 2. Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аман дахь хоёр хаусыг Т.Бадамжунайд хамаатуулан шалгасан сэжүүр

 Хэргийн зүйлчлэл: 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6.1, 18.6.2.2

Заалт. 18.6.1: Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6.2.2: Байнга тогтвортой үйлдэж,

Процесс хэрхэн өрнөв:  Т.Бадамжунайн хамаарал бүхий 28 орон сууц зарлагдахад Бага тэнгэрийн аман дахь нэг хаус түүний охины эзэмшлээр нэрлэгдэж байв. Үүн дээр нэмэгдэж, дахин нэг хаус шалгагдсан талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлсэн.

Худалдан авах гэрээ нь 600 мянган ам.долларын үнэлгээгээр 2017-2018 оны үед  хийгдсэн бололтой. Улмаар төлбөр нь хийгдэхгүй явсаар, Ц.Анандбазарын компани талаас Т.Бадамжунайнхныг Иргэний хэргийн шүүхэд өгч, нэхэмжлэл гаргасан гэх.

Худалдан авах гэрээ хийгдэх үед Т.Бадамжунай төрийн албан тушаал хашаагүй, Ц.Анандбазар УИХ-ын гишүүн болоогүй байсан тул мөнгө угаах зүйлчлэлээр шалгаж, үүнийгээ тогтвортой үйлдсэн хэлбэрээр хэргийг нь хүндрүүлсэн нөхцөл байдал харагдаж байна. Хоёроос дээш оролцогчтой тул Т.Бадамжунай гүйцэтгэгч гэсэн үг.

Хэрэг 3, 4. Ц.Анандбазарын эрчим хүчний асуудлыг бүтээхийн тулд Т.Бадамжунай ТӨХК-иудын захирлуудыг хатгасан гэх хэрэг

Хэргийн зүйлчлэл: 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1

Заалт: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Процесс хэрхэн өрнөв: Т.Бадамжунайд хамаарах хэргүүд дунд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарыг хамруулан шалгаж, яллагдагчаар татаад байгаа. Тэднийг Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аман дахь хаусуудад эрчим хүч тавих зөвшөөрөлд хамаарах сунгалт, теиник нөхцөл олголтуудад нөлөөлөл үзүүлсэн гэх үндэслэлээр шалгагдсан гэгдэж буй.

Уг хэрэгт Т.Бадамжунай нь Эрүүгийн хуулинд тодорхойлогдсон ХАТГАГЧ хэлбэрээр яллагдагчаар татагджээ.

Эрүүгийн хуулийн 3.4.1-т “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно гэж заажээ. Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулахаар 2015 оны Эрүүгийн хуулинд заасан байдаг.  

Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аманд баригдсан хаусуудын эрчим хүчний асуудлаар сайд асан Т.Бадамжунай “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарт нөлөөлөх замаар “хэрэг-2”-т дурдагдсан хаусуудыг авлигаар авсан байж болзошгүй үндэслэл шалгагдаж эхэлсэн бололтой.

Гэвч хоёр хаусын асуудлаар Ц.Анандбазар талаас Т.Бадамжунайн хамаарлуудыг шүүхэд өгч, төлбөрөө барагдуулах шаардлага удаа дараа тавьсан зэрэг нь тогтоогдож, хэргийг тусад нь шалгасан гэх логик харагдаж байна.


Ц.Анандбазарын улс төрийн нюанс ба Т.Бадамжунай: Ц.Анандбазарыг хуулийнхан "Бүх хэргүүдийг нь нэгтгэн шалгана" яагаад авч үлдэв гэдэг нь анхаарал татах өнцөг юм.

Эрх баригч намын зүгээс Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс хассанаа зарлаж, нэр дэвшүүлэхгүй гэдгээ намын дарга нь дотооддоо илэрхийлсэн гэгдэж буй. Мөнхүү онгоцны шатахуунтай холбоотой хуулийн төслийн лобби зэрэг хэтийдсэн үйлдлүүдийг нь парламентаар хязгаарлуулах алхмаа ч хийсэн.

Гэвч Ц.Анандбазар гишүүн Булган аймагт тойргоо услах ажиллагааг эрчимтэй хийсээр байгаа юм. Нэг ёсондоо түүнийг нэр дэвшүүлэхгүйн тулд сонгууль дөхүүлээд хэргүүдийг нэгтгэж боосныг зарлуулах тактик намаас нь барьж байж болно. Харин Ц.Анандбазар нэр дэвших лоббигоо ч тултал хийх нь тодорхой. Тэрбээр Г.Занданшатараар дэмжүүлэх замаар 2020 оны сонгуулийн мандатаа У.Хүрэлсүхээс авч байсан бол энэ удаа Л.Оюун-Эрдэнийн зөвшөөрлийн эрэлд гарах нь ээ.

Сайд асан Т.Бадамжунайн хэргийг яаравчлан шийдэж, "Шувуу" ажиллагааны үр дүнг харуулах амбиц эрх баригчдад ч, хуулийнханд ч, муу нэрд унасаар буй шүүхийн байгууллагад ч бий. Тиймээс хэргийг яаравчлах үүднээс Ц.Анандбазарыг хасч, Т.Бадамжунайн шүүх хурлыг зарлахаар ажиллаж буй гэх логик харагдаж байгаа.

Үүнтэй яг ижил кэйс гэвэл, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьд хамаарах хэргээс гадаадад буй Д.Эрдэнэбилэгийг тусгаарлаж, монголд байгаа бусад оролцогчдыг шүүхээр, хэргийг шинээр боогоод буй. Тэднийг энэ сарын сүүлээр шүүхийн тов зарлаж, ирэх оны эхээр шүүснээр сонгуульд эффект өгүүлэхээр тооцсон байж болох логикийг сэтгүүлчийн тэмдэглэл хэсэгтээ тайлбарлаж байна.


"Хэргийн мөрөөр" цувралын өмнөх агуулга

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-02 09:49

Анандбузараа шүүгээч эээ

Зочин
Зочин
2023-11-02 10:03

МАН-ийханий хийсэн бузар булайг бүгдийг нь илчлээд гаргаад ирвэл ёстой аймаар их юм гарч ирнэ. МАН бол гаднаас нь харахад маш гоё шилэн байшин шиг, дотор т�##�даа өмхийрч бээчихсэн өт ялаа нь бужигнасан нүхэн жорлон шүү дээ.ёстой шижиг хүрмээр!

Зочин
Зочин
2023-11-02 10:56

Arai arai

Зочин
Зочин
2023-11-02 11:26

Ман хан хулгайч луйварчдаа шоронд н хийгээчээ шороэдоо орсон нэгч хулгайч луйварчин �##�га өөр нам өөр хүниыг бол шууд шорон муусайн хулгайч луйварчид

Зочин
Зочин
2023-11-02 13:05

Нээг их ойлгомжгүй уншихад з�##�хуутай урт зүйл бичихээ болио.Товч тодорхой бичээч...2.рт. Бүгдийг нь асууж ш�##�гах хэрэгтэй юм бишүү.Улсыг л хохиролгүй болгох хэрэгтэй.хамаар�##� бүхий үр хүшхэд хамаатан садан юц благ вм бүгдээс нь хохирол барагдуулдаг болвол манайд хулгай луйвар багасна да.

Зочин
Зочин
2023-11-02 13:29

Энэ төрд байгаа дийлэнхи новшнууд хулгай луйвараар хөлжсөн бус уу.

Уншигч
Уншигч
2023-11-02 19:14

ШУНАЛ НЬ ДЭНДСЭН ХҮМҮҮСИЙГ НАМТАЙ ХОЛБОХ НЬ УТГАГҮЙ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИАС ТӨРСӨН ТЭРБУМТАНУУД АЮУЛТАЙ

Зочин
Зочин
2023-11-02 21:19

АНАНДБАЗАРЫГ ХАРСАН ЭМЭГТЭЙ БОЛГОНОО БООВДДОГ ГЭЖ НЭГ ХЭСЭГ САЙН БАЛБАСАН ОДОО БООВНЫ ХЭРЭГ НАМЖААД АВИЛГЫН ХЭРЭГ НЭМЭГДЛЭЭ ЭНЭ ЛАЛАРАА ОЮУНЭРДЭНЭ ЧИ СОНГУУЛЬД ЧИРЭЭД ОРВОЛ УЛС ТӨРИЙН КАРЬЕРТАА ЦЭГ ТАВИХ НЬ ОЮУК ЧАМД СОНГОЛТ ҮЛДЛЭЭ ХӨ

Зочин
Зочин
2023-11-03 08:54

Xurug, 50k US$, 20 oron suuts gex shig yostoi neg zavaan xulgaichuud. Bid nariin ireeduig xulgailjee.

ЯНЖАА
ЯНЖАА
2024-01-20 11:50

MUU MAHNII HEREGTEN ANANDBUZAR CHI DAHIN MANAI BULGANAAS GARCH CHADAHGUIEE. EEDEE BULGANCHUUD MINE DAHIN GENEDEW DEE

Холбоотой мэдээ

Back to top button