СПОРТ

Волейбол: Монгол залуус БНСУ-ын дээд лигийг хувийн үзүүлэлтээрээ өнгөлж байна

Эргэн сануулбал, одоогоос долоон сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-нд манай улсын шилдэг, залуу дөрвөн тамирчин БНСУ-ын волейболын дээд лигийн шалгаруулалт болох гадаад тамирчдын сонгон шалгаруулалтад оролцсон юм. Тэд бол Т.Хангал, Б.Батсуурь, Б.Баярсайхан, Э.Энх-Эрдэнэ нар. Харин энэхүү шалгаруулалтад тэдний хоёр нь буюу Б.Баярсайхан, Э.Энх-Эрдэнэ нар тэнцсэн юм.

Тэгвэл тэд одоо БНСУ-ын волейболын дээд лигийн тэмцээнд амжилттай өрсөлдөж байна. Тодруулбал, Б.Баярсайхан лигийн бүх тоглогчдыг хаалтын үзүүлэлтээр тэргүүлж топ 5 хаагчийн эгнээнд багтаад буй. Харин Э.Энх-Эрдэнийн хувьд тус улсын голлох цахим платформ болон "Naver"-т хамгийн их хайлттай тамирчнаар нэрлэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button