НИЙГЭМ

Дата: Орон нутгийн төсвийн 40 саяар 80 айлын орцны засварыг ингэж хийжээ

Ховд аймгийн Жаргалант сумын Орон нутгийн төсвөөс 80 айлын, найман орон сууцны гадна болон дотор засварын ажилд зориулан 40,000,000 \дөчин сая\ төгрөгийн нээлттэй тендерийг өнгөрсөн оны аравдугаар сард зарлажээ.

Тэгвэл энэхүү тендерт Ховд аймгийн Жаргалант сумын барилга засварын "Дашдөл" компани шалгарчээ. Уг компани нь Дашцэрэнгийн Төмөрсүхийн нэр дээр бүртгэлтэй. Нэг орцны гадна болон дотор засварыг таван сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар орцны засварыг зурагт харагдаж байгаагаар ингэж хийжээ.

Энэ асуудалд оршин суугчид гомдолтой байгаа бөгөөд бид үүнтэй холбогдуулж Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын орлогч дарга Б.Туулай-Тулгатай холбогдлоо.

Тэрбээр, "Дашдөл компанийн ажлын тайлантай танилцсан бөгөөд, хүлээж авах боломжгүй, шаардлага хангаагүй учраас дахин засвар хийлгэнэ" гэв.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
FUKIN
FUKIN
2023-11-18 09:50

Tegeed yu gej kkk

Зочин
Зочин
2023-11-18 12:21

ЖИНХЭНЭ ДОРОМЖИЛДОГ ХУЛГАЙЧУУД ЮМАА ЁСТОЙ ТОМ САЛААВЧ ГЭЖ ЭНИЙГ Л ХЭЛНЭ ДЭЭ ХА ХА ИНГЭЭД ТЕНДЕР ӨГЧ БАЙ МАЛНУУДАА

zochin
zochin
2023-11-18 12:26

oron nutgiin xumuus bairnii zasvariin ajil gej yu baidgiig medexgui yum baina daa

Эмээ
Эмээ
2023-11-18 22:14

Би монгол эмээ, гэхдээ монгол хүнээр хийлгэсэн ямар ч ажил тагс болдогшүйд үнэхээр гутардаг

Зочин
Зочин
2023-11-19 18:57

Ховдын хульх нөхдүүд байнга х�##�туурдаж нүүрэндээ шир наасан луйварчид байдаг. Эднар нэг иймэрхүү л юм хийж явдаг хачин хүмүүс юм билээ

Зочин
Зочин
2023-11-20 02:26

Бүгд л ингэж хийдэг, хуурдаг, хулихддаг, улаан нүүргүй шун�##�ууд. Энд дарга, цэргийн ялгаа байхгүй яг адил. Чанар дээрээ хийе гээд ч хийх чадваргүй, хамгийн гол нь сэтгэлгүй. Ийм байхад Монголчууд явахгүй. Ажил хийвэл төгс хийдэг байх ёстой. Гэтэл хулхидах, хулгай хийх, хуурахдаа л төгс.

Зочин
Зочин
2023-11-20 16:08

Энэ харин будаг түрхсэн байна хөдөө сумын орцонд болоо штээ ямар их мөнгөтэй оркууд вэ орцыг 5саяар засаад ямар ч баялаг бүтээхгүй байж улсын мөнгөөр орцоо засаад л айлуудаас нь мөнгө гаргуулаад өөрсдөөр нь хийлгэ татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарах юмаа юу ч хийж бүтээхгүй байж

Холбоотой мэдээ

Back to top button