Сошиал трэнд

Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь Б.Болороог “үл тоов”

Өнгөрсөн зургаадугаар сард нөхрөө харамсалтайгаар алдсан иргэн Б.Болороо нөхрийнхөө үхлийн шалтгааныг үнэн мөнөөр шийдвэрлэж өгөхийг хүсэн ээжийнхээ хамтаар Сүхбаатарын талбайд зургаан өдөр суулт хийгээд байна. Тэрбээр гурван шаардлага бүхий хүсэлтээ төрийн эрх мэдэлтнүүдэд олон нийтийн тусламжтайгаар гардуулж өгсөн.

Мөн өөрийнх нь ажилладаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг ажилтнаа талбай дээр олон хоног суулт хийж байгаад сэтгэл нь зовниж, уг хэргийг шалгахад анхаарал хандуулж өгөхийг ЦЕГ-ын дарга болон УЕП-руу хандан албан бичиг илгээсэн тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Үүгээр зогсохгүй, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ХЗДХСайд Ц.Нямдорж гуравтай уулзуулж өгөхөөр цаг товлосоны дагуу Н.Оюундарь даргатай уулзахад үл тоосон хандлага гаргаж, асуудлыг ярилцахаасаа өмнө туслахаар зураг даруулж эхэлсэнд иргэн Б.Болороо бухимдалтай байна.

Тэрбээр энэ тухайгаа “Харамсалтай нь Оюундарь гишүүнтэй уулзахад үл тоосон хандлага үзүүлсэн учраас ээж бид хоёр бухимдан гарлаа. Энэ хүнд асуудал сонсож шийдвэрлэж өгөх хүсэл байхгүй харин энэ хүнийг хүлээж авч уулзлаа гэдэг пост оруулах нь л чухал бололтой. Ороод удаагүй байхад л туслах нь зураг дарах гэхээр нь дургүйцээд зөвшөөрөөгүй юм.

Ээж маань өрөөнөөс нь гарахдаа "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ АМЬ СОЛОНГОС ХҮҮХНИЙ ӨГЗӨГНӨӨС ХЯМД ЮМ БАЙНА" гэж хэлээд уйлаад гарлаа.

Бид хоёр Хүний эрхийн байнгын хорооны дарга нь ийм байхад бусад нь ойлгомжтой байх гээд шууд гараад ирсэн.

Аа тийн бид хоёрыг 6 хоног суухад гишүүд юу ч мэдээгүй байгаа юм шиг байна лээ шүү. Би та нар баахан хараа, сонсголын бэрхшээлтэй хүн сонгочихсон байна гэж хэлээ биз...” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэн бичжээ.

https://www.facebook.com/buyanjargalb/posts/2601266999940050

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-11-13 08:36

Бохь зажилж анг�##�зах, нам дагаж бөхөлзөхөөс өөрийг энэ хоосон толгойт мэдэхгүй байх өө. Монголчуудын эрхийг уландаа гишгэлэхийн тулд ийм новшоор дарг�##�уулж дээ.

ОЮУНДАРЬ
ОЮУНДАРЬ
2019-11-13 13:38

Би бол тэнгэрээс унаж газраас ургасан цэцэг. Та нар байтугайг нь би тоодоггүй юм

Зочин
Зочин
2019-11-14 13:52

Энэ анг�##�зсан новшийн авгай ийм л араншин гаргах нь ойлгомжтой. Тэгээд ч сайн хүний удам биш!!!. Өөрийгөө �##�тан ургийн хүний нэрээр овоглож явдаг золбин!!!. Тэр хүн та нар шиг юмнуудтай ямарч холбоогүй!!!. Золбин юмнуудыг тэжээж хүн болгосны хариуд та нар шиг новшнууд л үлдсэн юм. Сайн хүний ясыг өндөлзүүлсэн нүгэл та нарын толгойд буух болтугай!!!.

Зочин
Зочин
2020-01-13 19:46

Ийм новшийн авгайн оронд болроог сонговол илүү ононо......

MatFuse
MatFuse
2020-01-18 19:08

Cialis 20 Mg 27 [url=http://cialibuy.com]generic cialis canada[/url] Amitriptyline 50 Mg For Sale Cytotec Vaginal Side Effects

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 15:43

Propecia Sale Official http://abcialisnews.com - Cialis Discount Generic Accutane Cialis Buy Clomid For Men Online

StevSlarie
StevSlarie
2020-02-07 18:44

Birth Control Pill Online Usa [url=http://cheapcialisir.com]Cialis[/url] Is 100 Mg Cialis Safe Buy Cialis Retin A Best Price

Холбоотой мэдээ

Back to top button