Нийгмийн

ХӨСҮТ: Хатгаа болдог ханиад бага насны хүүхдүүдэд хүндэрч байна

ХӨСҮТ-өөс БНХАУ-д хүүхдүүдийн дунд нэмэгдсэн уушгины хатгалгаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувийг хүүхдүүд эзлэж байна-

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн ерөнхий эмч А.Бурмаа "Томуугийн халдвар эрчимтэй тархаж байна. Сүүлийн долоо хоног энэхүү өвчлөлийн тоо эрс нэмэгдсэн. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн байгууллагаар 200 мянган хүн үйлчлүүлсний 5,4 хувь нь томуу томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Монгол улсын хэмжээнд 10 мянган хүн тутмын 36 нь томуу томуу төст өвчтэй гэсэн судалгаа гарсан.

Улсын хэмжээнд нийт яаралтай дуудлагын хувьд томуу томуу төст өвчний дуудлага нийслэлд 40 хувь, хөдөө орон нутагт 16 хувийг эзэлж байна. 15 хүртэлх насны хүүхдүүд 84 хувь, 4 хүртэлх насны хүүхдүүд 60 орчим хувьтай байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна.

Аймаг орон нутаг улсын хэмжээнд томуу идэхвжлийн түвшинд явж байгаа судалгаа гарсан. Өнгөрсөн долоо хоногт хийсэн вирусын шинжилгээгээр зонхилох вирус нь хамрын ханиад болон интро вирус, адиуны вирус болон бага насны хүүхдүүдэд хүндэрдэг вирусууд зонхилж байна.

Одоогоор 5 хүртлэх насныхан болон , 65-аас дээш насны 300 мянга гаруй хүнд урьдчилсан вакцинжуулалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт 83 хувьтай, хөдөө орон нутгийн хувьд 90 орчим хувьтай явж байна.

-Ковидоор 19, салхин цэцгээр 72, томуугаар 102 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна-

Чанарын албаны менежер Б.Энхжаргал "ХӨСҮТ-д 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагийн 102 нь томуу, ковидоор 19, салхин цэцгээр 72 тохиолдол байна. Эрчимт эмчилгээнд 3 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн хүлээн авахад хоногтоо 140 орчим хүн үйлчлүүлдэг, үүний 20 нь томуу томуу төст өвчний шинжтэй. Томуу томуу төст өвчний шинж тэмдэг нь ханиах, өндөр халуурах, амьсгаадах, хоолой өвдөх, хоолой бачуурах болон хордлогын шинж тэмдэг илэрч байна.

Иймд амны хаалт зүүж, гараа ариутган, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, сайтар унтаж амарч томуугийн халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

-БНХАУ руу хилээр зорчих нь нээлттэй. Ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй-

ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгальмаа "БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг манай улсын хойд хэсгийн бүс нутгуудад уушгины хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэсэн мэдээллийг дэлхий нийтэд өгсөн. Арваннэгдүгээр сарын 21-нд БНХАУ-аас дэлхий нийт нэмэлт тодруулга хүссэн. 23-нд ДЭМБ-д өгсөн нэмэлт тодруулгадаа БНХАУ-д микоплазм (mycoplasma)-ын шалтгаант хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн гэсэн. Түүнчлэн улирлын чанартай үүсдэг амьсгалын замын вирусийн халдвар, КОВИД-19-ийн халдвар зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдвар зэрэгцэн нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн байна.

Шалтгааны хувьд БНХАУ КОВИД-19-ийн хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна. 

Микоплазмын шалтгаантай хатгааны хувьд амьсгалын замын шинж тэмдгүүд илэрдэг, харьцангуй хатгаа болж өвддөг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг хэдий ч 5 хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй өвчлөл юм. 

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн.

  1. Энэ сарын 24-ний түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээгээр "дунд" эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан.
  2. Дунд эрсдэлтэй үед явцын эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай тул 27-ны өдөр хийсэн. БНХАУ-д мэдээлэгдсэн зүйл нь Монгол Улсын нийгэм, эрүүл мэндийн байдалд хэр эрсдэлтэй вэ гэдэг асуултад хариулах үнэлгээг хийхэд өчигдөр "дунд" гэсэн дүгнэлт гарсан. 

Иймд өвчлөлийн шинжилгээ "дунд" түвшинд байгаа учир БНХАУ руу хилээр зорчих нь нээлттэй. Ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2023-11-28 14:59

Наадах чинь нэг төрлийн Ковид биш үү? Хятадууд ингэж байгаад хян�##�таасаа �##�ддаг туршлагатай хүмүүс. Тийшээ бүү зүгэл.

Холбоотой мэдээ

Back to top button