Нийгэм мэдээ

Google компанийн Монголд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна

Улаанбаатар хотод өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна

09.00-12.00 цагт: Монголбанканд: Ипотекийн санхүүжилт, зээлийн хүү, чанаргүй зээл зэрэг статистик мэдээллийн талаар сэтгүүлч нарт зориулсан практик сургалт болно. Утас: 9344-1111.

10.00 цагт: Барилгын хөгжлийн төвд: "Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал" аяны хүрээнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 9507-1740.

10.00-17.00 цагт: МУИС-ийн номын санд: Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг “Ногоон бизнес-Тогтвортой хөгжил” уриан дор “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

11.40 цагт: Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9922-1368.

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.

14.00 цагт: Төв шуудангийн урд талын Eco International Tower-т: GOOGLE компанийн Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна. Арга хэмжээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал, холбогдох албаныхан оролцоно. Утас: 9910-3830.

14.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд:  МУГБ, хөгжмийн зохиолч Л.Галмандах агсны 70 насны ойд зориулсан "Бөөн баяр" хүүхдийн дууны улсын анхдугаар уралдаанд шалгарсан сурагчдын Гала тоглолт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-30 08:58

үндэсний тв гэдгийг татан буулга МАНын бууны нохой үзэх ч юм байхгүй авилгачидыг ш�##�га

Холбоотой мэдээ

Back to top button