Дараах 48 хүнийг цагаатгасныг хүчингүй болгуулахаар прокурор эсэргүүцэл бичжээ

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долдугаар сарын 7-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.
Шүүх гэм буруугүй гэж үзсэн 48 шүүгдэгч:
- Ц.Билгүүн,
- Д.Уянга,
- Т.Оюунчимэг,
- Б.Чинзориг,
- Т.Мөнхтулга,
- Т.Пүрэвсүрэн,
- Ч.Цоожсүрэн,
- С.Батзориг,
- А.Хүчитбаатар,
- Г.Гантогтох,
- Д.Бат-Очир,
- Ж.Үхэртар,
- Ж.Бат-Эрдэнэ,
- Б.Махбал,
- Ж.Оюунчимэг,
- С.Магнайсүрэн,
- М.Баярмагнай,
- Б.Амгалан,
- Ч.Отгочулуу,
- Ч.Нэргүй,
- М.Баянмөнх,
- Б.Найдалаа,
- Б.Лхагвасүрэн,
- Р.Батбаяр,
- М.Золжаргал,
- Г.Дашзэвгэ,
- Г.Одонтуул,
- Б.Батзаяа,
- О.Батбаатар,
- Д.Батбаяр,
- Ё.Доржсумъяа,
- Б.Цэрэндаваа,
- Ц.Цэвэгмэд,
- Н.Баярчимэг,
- Г.Санжмятав,
- М.Цэлмэг,
- Г.Галсанням,
- Ц.Содхүү,
- Н.Батбаяр,
- О.Хуягцогт,
- О.Баяр,
- Б.Цолмон,
- Ц.Ууганбаяр,
- Д.Даваасамбуу,
- Х.Ганхуяг,
- Г.Амартүвшин,
- Н.Алтанхуяг,
- Б.Баттөр нар.
Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.
Эх сурвалж: УЕПГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Прокурорын түмэн зөв. Монголын шүүгчид бол үнэхээр хог болжээ
Зөв шүү дээ. Ял завшаад муусай юмнууд. Одоо идэж ууж болдог гээд дараагийхаа идэж уугаад л явж байгаа. Хаа байна Оюун-Эрдэнийн нөгөө авилга �##�бан туша�##�ын хэрэгтнүүдтэй тэмцэнэ гээд байсан. Ш�##� худлаа поп нөхөр. Өөрөө хамтраад идэж уугаад л явж байгаа шүү дээ.
Зөвөө зөв Норовын Алтаннуягыг сайн ш�##�гаарай. Нүүрээ нуусан сайхан хулгайч шүү
Тэгээд хэнийгээ яллах гээд байгаа юм бэ, эдгээр нөхдийг цагаатгачихаар. манийг уу, ард түмнийг яллах нь уу.
Прокурор браво
МАНАЙХААН МАХБАЛЫГ УИХ н ГИШҮҮДИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛЫГ ХАРИУЦУУЛЬЯ МАНАЙ МАХБАЛ БОЛ ҮГЭНД НЬ ОРОХГҮЙ ЛАЛАРУУДЫГ ТОЛГОЙГИЙ НЬ БЯЦ ДЭВСЭЭД ХОРООЧИХНО 76 НАЙЗУУДААСАА МАХБАЛЫН БУЯНААР САЛЦГААХ ЮМ БИШ ҮҮ? МАХБАЛАА АЖЛАА ХИЙГТҮН ХА ХА ХА ЦАГААТГАНА ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО ГЭНЭ ШҮҮ? ЭНЭ МОНГОЛ ЗАМАА АЛЖЭЭ АЛУУРЧИН ХУЛГАЙЧ ХҮЧИНДЭГЧ ЯАГИНУУД ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЖЭЭ ХУЛГАЙ ХИЙЖ ХҮН АЛСАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ИНГЭЭД ЦАГААТГААД БАЙХЫН БОЛ МОНГОЛЫХОО БҮХ ШОРОНГ ХООСЛОЁ БЫСДА ТЭГЭЭД ШОРОН МАНАДАГ НАСААРАА ХОРИГДОХ ЯЛТАЙ ШШГ ГАЗРЫН ХӨӨРХИЙ ЗАЛУУСАА ХАМТ СУЛЛАЯ БЫСДА ГЭЖ
Арай юу. Шийдвэр гаргасан шүүгч согтуу байж л дээ