УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ынхныг "ярих биш манлайлал үзүүл" гэж зэмлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг ажлаас нь чөлөөлсөн.

Хэдийгээр хүний эрхийг хамгаалах талаарх эрх зүйн орчин сайжирч буй ч ХЭҮК-ын удирдлагын манлайлал, бодит үр дүн гаргах чиглэлд санаачилгатай ажиллаж чадахгүй байгааг УИХ-ын гишүүд хэлж байна. ХЭҮК-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, бодит ажил хийхийг УИХ-ын дарга ч өмнө шаардаж байсан. Гэвч ажил сайжраагүй тул удирдлагыг нь солих хэмжээнд хүртэл асуудал босч ирснээр ийнхүү шийдэгдлээ.  

УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын даргыг УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилж, чөлөөлөх эрхтэй байдаг. Энэ ч утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудалд анхаарал хандуулж, ХЭҮК-ын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, хүлээсэн үүргээ ягштал биелүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг хэдэнтээ санууллаа. Мөн хүний эрхийн талаар чуулганы танхимаас үг хэлдэг гишүүд ярих биш, Улсын Их Хурлын түвшинд өөрсдөө манлайлал үзүүлж ажиллахыг анхааруулав.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хулансаран
Хулансаран
2023-11-30 15:33

Спикер маань зөв хэлжээ, биеэр үлгэрлэ. Цэргийн сургуулиуд, цэргийн анги, 10-н жилин сургууль, эмэгтэйчүүдийн хоирх анги, хүүхдийн хорих анги, асрах газруудаар явж газар дээр ажилла, гэнэтийн ш�##�г�##�т хий. Лекц уншиж соён гэгээрүүл. Зүгээр л зөөлөн санд�##�д шигдээд л, гоё конторт тухлаад бичиг цаас ийш тийш нь хийсгээд байлгүй хайрцагнаасаа гарч сэтгэ. Хаана хүний эрх зөрчигдөх магадл�##� байна тэнд л очиж ажилла.

Холбоотой мэдээ

Back to top button