УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дарга Г.Зандашатар чиглэл өглөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг сонслоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар зарим асуудлаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодод үүрэг чиглэл өгөв.

Хөдөө орон нутаг, малчдад тулгамдаж байгаа дизель түлшний хангамжийн асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авахаар боллоо. Ингэхдээ тээвэрлэлт, захиалгыг сайтар төлөвлөж, хуваарийн дагуу нийлүүлэлтийг тогтворжуулахад анхаарах хэрэгтэйг сануулав.

Учир нь уул уурхайн үйлдвэрлэл, экспорт даруй 1.5 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор дизель түлшний импорт 40 хувиар өссөн. Эдийн засгийн төлөвлөлт буруу хийгдэж, тээвэрлэлттэй холбоотой асуудал гарсан нь хомсдол үүсэх нөхцөл болсон тул ОХУ-ын талтай холбогдож, арга хэмжээ авсан гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Мөн Засгийн газар дунд хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, идэвх санаачлагатай ажиллах шаардлагатайг тодотгов.

Үүнээс гадна малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг дамжуулах хүлээн авах нэгдсэн тогтолцоог бий болгох үүргийг Шадар сайдад өглөө. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл дамжуулах уламжлалт сувгууд болон технологийн хөгжлийг ашиглаж мэдээлэл дамжуулах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, үүнийгээ олон нийтэд танилцуулж, хэрэглэх хэвшил бүрдүүлэх шаардлагатай байна гэв.

Мөн дунд, урт хугацаандаа мал аж ахуйн асуудлуудыг цогцоор шийдэх санаачлага болох Малчин Өрхүүдийн Нэгдсэн Холбоо /МӨНХ/ байгуулах төсөл, ТЭЗҮ-ийг ХААИС, МУИС-ийн эрдэмтэн судлаачид, УИХ-ын гишүүд хамтарсан ажлын хэсгээс боловсруулсныг зарлалаа. Уг холбоог байгуулах санаачлага нь Монгол улсын Үндсэн хуулийн зарчимд нийцсэн шинэ төсөл бөгөөд малчдын түүхий эд бэлтгэлийн систем, нийгмийн хамгаалал, санхүү, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг цогцоор нь шийдэхэд чиглэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов.

Мөн малыг эрүүлжүүлэхээс эхлээд түүхий эд бэлтгэлийн систем, борлуулалтын сүлжээ, үйлдвэрлэлээс экспорт хүртэлх нэгдсэн тогтолцоо бүрдүүлснээр малчдын нийгэм, эдийн засгийн асуудлыг бүхэлд нь шийднэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Даваа гарагт дээрх асуудлуудаар ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой мэдээллүүд өгөхөөр тогтлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Элдэв Очир
Элдэв Очир
2023-12-02 16:21

2040-2050 оны хавьд Монголд бэлчээрийн м�##� аж ахуй эрхлэх боломж бараг л байхгүй болох байх шүү. Уур амьсг�##�ын өөрчлөлт, цөлжилтийн антропоген дарамтыг нийлүүлээд харахлаар ийм л дүр зураг буугаад байх юм. МАН гуунууд үүнийг ойлгохгүй л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button