Гадаад мэдээДЭЛХИЙ

Газад 16 мянга гаруй хүн амь үрэгдэж, 98 мянган барилгад гэмтэл учирсан

Израил болон Хамас бүлгийн дайн эхлээд хоёр гаруй сарын хугацаа өнгөрлөө. Газын зурвасын эрүүл мэндийн яамны төлөөлөгч Ашраф аль-Кидра бямба гарагт /2023.12.02/ мэдэгдэл хийхдээ байлдааны улмаас нас барсан хүмүүсийн тоо 15,200 хүрсэн хэмээв.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэг Израил руу дайрч, 1,400 гаруй хүний амь насанд хүрсэн. Газын зурвасын эрүүл мэндийн яамны мэдэгдлээс авч үзвэл дайн эхэлснээс хойш хоёр талд 16 мянга гаруй хүн амь үрэгдээд байна.

Үүнээс гадна 40 мянга гаруй хүн гэмтжээ. Мөн хоёр гаруй сарын турш агаарын цохилтод өртсөний дараа 100 мянга гаруй барилгад эвдрэл үүссэн байна. Хиймэл дагуулаас авсан зурагт дүн шинжилгээ хийсний дараа 98 мянган барилгад эвдрэл үүссэн гэж “BBC” агентлаг мэдээлжээ.

Израил Хамас өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн хүмүүс солилцож, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулахаар 30 хүртэл гал зогсоосон. Гал зогсоосон хугацаанд Хамас 105 энгийн иргэн (81 Израил, 23 гадаад) сулласан юм. Харин Израил 240 Палестин иргэдийг хорих газраас сулласан.

Пүрэв гарагийн 07:00 минутад (Израилын цагаар) гал зогсоох тохиролцооны хугацаа дуусаж, байлдаан шууд эхэлсэн юм. Бямба гарагт Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэвлэлийн бага хурал хийхдээ хуурай газрын дайралтаа илүү хүчтэйгээр явуулахаа амласан байна.

Тэрбээр “Уржигдар би Парламентын хамтаар Израилын Зэвсэгт хүчинд байлдааны үйл ажиллагааг хүч нэмэн үргэлжлүүлэхийг үүрэг болгосон. Сүүлийн 24 цагийн дотор Хамасын 400 гаруй террорист объектыг устгалаа” гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button