Нийгэм мэдээ

Монгол залуус 72 цагийн хугацаанд видео тоглоом бүтээлээ

Монгол залуус 72 цагийн дотор “Буган чулуун хөшөө”-ний сэдэвт видео тоглоом бүтээлээ. Тодруулбал, соёлын бүтээлч сарын хүрээнд хүүхэд, залууст Буган чулуун хөшөөний үнэ цэн, тэдгээрийн ур хийц, түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдүүлэх зорилготойгоор олон талт арга хэмжээг зохион байгуулсан. Эдгээрийн нэг нь "Буган Хөшөө" сэдэвт видео тоглоом загварчлалын хакатон бөгөөд 130 гаруй залуус оролцож 72 цагийн дотор видео тоглоом бүтээж шилдгүүдээ тодруулжээ.

Хакатоны шилдгээр О.Отгонбаатар, А.Гантуул нарын гишүүдтэй “Mr.O” баг түрүүлж монгол залуус богино хугацаанд адал явдалт видео тоглоом бүтээж чадахаа харуулав. Дэлхий дахинаа үсрэнгүй хөгжиж буй бүтээлч үйлдвэрлэлийн нэг салбар нь видео тоглоомын зах зээл бөгөөд 2023 онд 180.3 тэрбум долларын орлого олох тооцооллыг гаргасан.

Тэгвэл Соёлын яамнаас дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээ болгон бодлоготойгоор хөгжүүлж, энэ салбарт ажиллаж буй залуусыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчнээ дэмжиж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгохоор зорин ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Muulah gesengui
Muulah gesengui
12 сар 5, 2023 12:40

муулах гэсэнгүй ээ уучлаарай. Гэхдээ үнхээр лаг тоглоом хийгээд явж байгаа Монгол з�##�уус бол байна. Энэ тоглоомыг Fb дээр Монголын тоглоом хөгжүүлэгчдийн групп дээр жил милийн өмнө тавьсан л байсан. Гэхдээ өөрсдөө хийсэн гэхээсээ баахан бэлэн юмнууд угсраад тавьчихсан. 10 жилийн хүүхдүүд хийчихээр л юм хийчихсэн байсан даа. Энний оронд тэр beernight яаж гадны спонсор авсан одоо ямар хэмжээнд явж байгаа гээд мэдээлэл тавьб�##� гоё байх

Холбоотой мэдээ

Back to top button