СПОРТ

"Эрдэнэт Майнерс" 11 дараалан ялалт байгуулж, түүхэн амжилт тогтоолоо

Эрдэнэт хотын ЗДТГ, “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ”-ын харьяа “Erdenet Miners” багийн энэ улирлын хожлын цуврал зогсолтгүй үргэлжилсээр байна. “Erdenet Miners” Монголын сагсан бөмбөгийн холбооны 2022-2023 оны “Үндэсний Дээд Лиг”-т түүхэн амжилтыг үзүүлж, хасагдах шатанд хожигдолгүйгээр 12-0 амжилттай Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит аваргын цомыг хүртсэн. Өнөөдрийн байдлаар 11:0 амжилттайгаар энэ улирлын амжилтын хүснэгтийг тэргүүлсээр байна. Тэдний хожлын цувралыг зогсоох баг лигт одоогоор гарч ирээгүй л байна. Хамгийн сүүлд 2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр "Тэнүүн Өлзий Металл" багт хожигдсоноосоо хойш одоо хүртэл хожигдоогүй байгаа юм.

Хожлын цуврал нь 23-0. Энэ улиралд "Erdenet Miner" багийн хожлын цувралыг зогсоох багуудын нэгээр BCH Garid баг нэрлэгдэж байсан. Хоёр баг өнгөрсөн долоо хоногийн ням гарагт учраа таарч тоглосон. Тус тоглолтоос хоёр хоногийн өмнө багийн гол тоглогчдын Т.Санчирыг Налайх Бизон баг руу явуулаад байсан нь хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татсан сонирхолтой шилжилт хөдөлгөөн болсон. Т.Санчиргүй "Erdenet Miners" баг тоглолтын турш онооны илүү явсаар BCH Garid багийг 62-70 харьцаатай хожсон юм. Т.Санчирийн үүргийг Ган-Эрдэнэ, Болор-Эрдэнэ нарын ах дүүс сайн гүйцэтгэж, багаа хожиход том үүрэг гүйцэтгэсэн. Хоёр тоглогчийн хувьд маш залуу буюу Ган-Эрдэнэ 23 настай, Болор-Эрдэнэ 20 настай. "Erdenet Miners" багийн одоогийн амжилттай салшгүй холбоотой тоглогч бол Pendarvis Williams. Тэрээр Аваргуудын төлөө хоёр дахь улиралдаа тоглож байгаа юм.

Өнгөрсөн улиралд МСБХ-ны Үндэсний Дээд лигийн "Шилдэг Олон Улсын Тоглогч" шагналыг хүртсэн. Мөн хасагдах шатанд 21.7 оноо, 6.3 самбар, 3.4 оновчтой дамжуулалт, 2.2 бөмбөг таслалт дунджилж финалын "MVP" шагналыг хүртсэн билээ. Түүнийг зогсооно гэдэг бусад багуудын хувьд ёстой "шүдний өвчин" болоод удаж байна. Penny энэ улиралд 20.9 оноо дунджилж, 60 хувийн довтолгооны гүйцэтгэлтэй тоглож байна.2021-2022 онд Монголын сагсан бөмбөгт үүсээд байсан талцал, хуваагдал, үл ойлголцол нэг тийш болж тухайн жилдээ нэгдэн “Янзтай Дээд Лиг”-ийг зохион байгуулж эхэлсэн. Тухайн үеэс багийн удирдах зөвлөл болон дасгалжуулагч тамирчдын хамтын ажиллагаа тун сайн байж гайхалтай үр дүнг үзүүлсэн. Улирлын дундуур Грек дасгалжуулагч Василиз Фракгиазыг ерөнхий дасгалжуулагчаар томилсон. 2022 оны финалын цувралд “Хасын Хүлгүүд” багт 4:0 харьцаагаар ялагдаж байлаа. Ингэснээр сургалтаа чамбайруулж улмаар Грек дасгалжуулагч Василиз Фракгиаз Грек дасгалжуулагч бэлтгэл сургуулилтыг шинэ түвшинд хүргэн Сербийн Белгарад хотод хүртэл бэлтгэл хийгээд амжсан нь үр дүнгээ өгч өнөөдрийн “Miners” баг бий болсон удаатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button