Нийгэм мэдээ

"Хүний эрхийн үндэсний форум 2023" болно

Улаанбаатар хотод өнөөдөр /2023.12.08/ болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын намрын нэгдсэн чуулган хуралдана. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” арга хэмжээ зохион байгуулагдана. 

Улаанбаатар чуулгын үүдэнд

10:00 цагт Монголын Ардчилсан Холбооноос хэвлэлийн эрх чөлөө, цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

МУИС-ийн дугуй танхимд

08:30-17:40 цагт Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2023” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ хүрээнд хөрсний бохирдол, газар ашиглалт, хүрээлэн буй орчны асуудлаар мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж, санал солилцоно. 

Гаалийн ерөнхий газарт

11:00 цагт Гаалийн ерөнхий газарт Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр КАИС буюу гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж дууссаны хаалт болно. 

Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн байранд

11:00 цагт ОХУ-ын Элчин сайд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, судлаачид болон МУ-д суралцаж буй ОХУ-ын судлаач оюутнуудтай уулзана. Мөн хоёр улсын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбар дахь эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. 

"Blue Mon" барилгын нэгдүгээр давхарт

15:00-17:00 цагт "Сонгуулийн дата өгөгдлийн судалгааны ач холбогдол" сэдвээр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button