СПОРТ

"NBA 3x3 Invitational Champion": Монголын эрэгтэй, эмэгтэй баг аваргаар тодорлоо

NBA-ийн зүгээс улирал дундуур "NBA Cup" тэмцээнийг зохион байгуулж "Лос Анжелес Лэйкерс" баг аваргаар тодорсон билээ. Тэгвэл энэхүү тэмцээнд зориулж "NBA 3x3 Invitational Champion" тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тодруулбал тус тэмцээнд оролцсон Монгол Улсын эмэгтэй, эрэгтэй багууд хосоороо аваргалж, цомын эзэд боллоо.

Эмэгтэй баг хэсгээсээ гурван хожилтойгоор гарч, аваргын төлөө Япон улсын багийг илүүрхэж 16:6-ийн харьцаатайгаар хожсон. Харин манай эрэгтэй баг хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдолтойгоор хэсгээсээ нэгээр гарч чадсан юм. Тэд аваргын төлөө легионер тоглогчоор хүчээ зузаатгасан талбайн эзэн орны туршлагатай, хүчирхэг багтай энэ тэнцүү өрсөлдөж 21:17 харьцаатай хожиж аваргаллаа.Тэмцээний шагналыг 2004 оны NBA-гийн аварга, гурван удаагийн Бүх Одод тоглогч Ричард Хамилтон гардуулан өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-11 23:47

Шаганлын мөнгийг нь холбоо нь чаачих вий дээ !

Холбоотой мэдээ

Back to top button