Нийгэм мэдээ

ЦЕГ: 18 жилийн өмнө хоёр хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг илрүүллээ

Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 18 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой хоёр хэргийг нөхөн илрүүллээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Баянгол дүүргийн арваннэгдүгээр хороо үерийн далан дотроос 2005 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр иргэн "Б"-ийн цогцос олон тооны шархтай олдсон, мөн тус дүүргийн арваннэгдүгээр хороо жалганд 2006 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр иргэн "О"-г онц харгис хэрцгий аргаар хүчиндэж, амь насыг нь хохироосон хэргүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан “Э” гэгч үйлдсэн болохыг 18 жилийн дараа нөхөн илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-13 23:28

Новшийн зургий нь гаргаач!

Зочин
Зочин
2023-12-14 12:18

Цагдаагын гол ажил нь урдчилан сэргийлэх

хүннү
хүннү
2023-12-14 13:18

З�##�уухан хүн харагдана.

Холбоотой мэдээ

Back to top button