Д.Ганбат: Монголчууд цус ойртсон, мал нь давжаарсан бүтцээр 70 жил явж байна

УИХ-ын чуулганы 2023.12.15-ны өдрийн нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар гишүүд Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал зудаас хамгаалах талаар ихээхэн асуудал хөндөж ярьцгааж байна. Энэ үеэр Д.Ганбат гишүүн үгээ хэллээ.
Тэрээр "Улс эх орны эрх ашгийн үүднээс бидний хийх ёстой ажлыг яримаар байна. 10 гаруй хоногийн өмгөөс сонгуулийн тойргийн асуудлыг яриад эхэлсэн. УИХ-ын удирдлагаар үүрэг чиглэл өгөөд явж байгаа. Цахим орчинд маргаан мэтгэлцээн өрнөж байна. үүнээс харахад бүсчилсэн хөгжил гэж байнга ярьдаг. 33 жилийн туршид ажил хэрэг болгож чадсангүй. Сонгуулийнхаа тойрогтоо асуудал байгаа бололтой. Судалгааны ажлаар энэ мөн илэрч байна. манжийн дарлалд 300 жил байхдаа их жижгэрсэн. Дараа нь коминтерны заавраар 21 аймаг, 330 сум болгож задалсан. Энэ маягаар хөгжүүлэх бодлого алдагдаад байна. Дөрвөн бүсчилж хуваагаад хөгжлийн замдаа явж байсан. Бид сонгуулийн тойргоо томсгоод бүсчилсэн хөгжилд говь хангайг хослуулахгүй бол болохгүй.
Монголыг жижиглэж 330 сумтай болгосноос болж хүн нь цус ойртсон, мал нь давжаарсан бүтцээр 70, 80 жил явлаа. Яг дундаж зууны үе шиг болсон. Тэрний хамжлага, тэр хулгайчийн нөөцийнхөн гэдэг нэрс биедээ шидэлж байна. Ганбат бетон тараадаг, тэр боов тараадаг гэлцээд л. Бетоноос ч олигтой юм тарааж байгаа юм байхгүй" гэлээ.
Д.НАРМАНДАХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бетон бишээ. Бидон гэдэг., Бетон гэдэг чинь хатуурсан цементэн зуурмаг
АН-ынхан тог тасрана гэсэн чинь баярл�##�даж байгаа гэдэг нь, бензин тас�##�дахад баярлан тэмдэглэж байсан шигээ, түгжрэхээр, утаа униар ихсэхээр баярл�##�ддагаасаа ч илүү баярлацгаах юм, энэ нөхөд хүн мөн үү, мөн бол лав л монгол хүн биш ээ
Одоо яах вэ дээ. Тэдэнд өөр баярлах юм баыхгүй ш дээ. 7 жил үхснээс ялгаагүй байлаа сонгууль дохоод ирхээр л нэг удаа өндийдөг юм. Тэгээд л духдуулсан үхэр шиг хэвтээд өгнө. АН олигтойхон байсан бол МАН өдийд хийнэ гарсан шаар шиг байх байсан юм.
Энэ хөөрхөн тожигор нөхөр өөрөө цус ойртсоных уу хэт холдсоных уу. Ямар учиртай юм бол.
монгол м�##� давжаа болсон нь үнэн үнэн
Монголчуудын цус ойртсон гэнэ үү
СУМАНД ХУВААГДАЖ ЖИЖГЭРСЭНЭЭС БОЛООД СУМАНД ЦУС ОЙРТСОН
m#l ni tsus oirtod hvn ni dawjairsiin bishvv neg ni chi
Энэ давжаа нөхөр өөрөө цус нь яасан байхнав
Цус ойртолтийн хамгийн энхий шинж араншин нь Аминч үзэл. Бие давжаар�##�. Санаа муу. З�##�ьжин хорчин.гэж судлаачдын дүгнэлт байдаг юм.
Олон аймаг сумаас болж цус ойртсон гэдэг худлаа шүү ганбууш минь.
Бидон ганбууш заримдаа үе үе санаагаараа сайхан туугаад бас л хөгжилтэй эр шүү...