Нийгэм мэдээ
Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь тэргүүтэй 11 аймгийн 41 сум зудын эрсдэлтэй байна

Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд зудын байдалтай байгаа аймгуудын нөхцөл байдал хүндэрсээр байна.
Одоогоор монгол орны нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс 11 аймгийн 41 суманд цагаан зудын, 11 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсжээ.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр,
- Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн ихэнх,
- Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Ховд аймгийн зарим нутгаар нэн их эрсдэлтэй түвшинд байна.
Цаашид энэ сард баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гарчээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.