Нийгмийн

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн захидал юуг илэрхийлэв

ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид эдүгээ 17 дахь хоногоо хоригдож буй Зариг.мн мэдээллийн сайтын эрхчлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн хөтлөн явуулдаг Unurtsetseg Naran цахим хуудастаа өчигдөр |2023.12.20| захидал байршуулав.

Тэрбээр уг захидлаа өөрийн гараар бичсэн байх бөгөөд,

"Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр аа. Намайг уучлаарай. Би энэ шоронгоос чинь гармаар байна. Би сэтгүүлчээр ажиллахаа больё оо. Би хоёр хүү дээрээ очмоор байна. Тэд харах хүнгүй байна" гэж бичжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд өнгөрөгч долоо хоногт 72 цаг өлсгөлөн зарлаж, улмаар биеийн байдал нь муудсан учир холбогдох хуулийн дагуу өлсгөлөнг хүчээр зогсоох арга хэмжээ авсан.

Түүний өмгөөлөгчдийнх нь зүгээс хоригдсоноос нь хойших хугацаанд нийт дөрвөн удаа батлан даалтад гаргах замаар саатуулан шалгах ажиллагааг нь цуцлуулах хүсэлтийг шүүхэд тавиад буй. Харин шүүхийн байгууллагын зүгээс өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг ханган шийдвэрлэхээс татгалзаад байгаа юм.

Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу "Илтэд худал мэдээлэл тараах" зүйл ангиар, нийт долоон хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэгдэж буй. Гэвч түүнийг яллагдагчаар татаагүй байхдаа цагдан хорьсон, хорих ангид хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргаж, сэтгэл санаанд нь нөлөөлөлсөн зэрэг мэдээллүүд нийгмийн анхаарлыг татсаар байна.

Мөн тэрбээр дээрх захидалдаа яагаад Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийг нэр дурдав?. Яагаад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг нэрийг дурсав гэдэг нь ихээхэн анхаарал татах өнцөг юм.

Тэр хоригдсон үндсэн шалтгаанаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогдож буйг олон нийтэд мэдэгдэхийг хүсэв үү. Өөрийн хүсэл зорилгоор дээрх захидлыг бичив үү. Хэн нэгэн, оролцож болох субьект нөлөөлөв үү. Өөрийн хүсэл зорилгоор захидлыг бичсэн бол, яг ямар мессиж нийгэмд хүргэхийг хүсэв зэрэг олон тодорхойгүй асуулт үүсгэв.

"Нүүрсний хулгай" сонсгол төрийн ордонд үргэлжилж буй энэ өдрүүдэд олон нийт болоод, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид "Төрийн хулгайчдаа барьж хорьж чадахгүй, хариуцлага тооцохгүй байж жирийн нэг сэтгүүлчийг цагдан хорихоо зогсоо" гэсэн шүүмжлэлийг эрх баригчдад илэрхийлсээр байгаа юм.

Иргэн таны бодол ямар байгаа вэ?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үл таалагч
Үл таалагч

Бодит үнэнийг хэлсэн бүхнийг нухчин дарах гэвэл андуурал шүү. Өөрсдийнх нь бусармаг үйлдлийг хэн нь ч байсан илчилсээр байх болно.

тогтох
тогтох

Шалгуулчих тэгээд л буруугүй бол гараад л ирнэ хэнбэгуайч шалгуулах ёстой хуультай хууль дуудсан бол Эба шиг очих нь үүрэг шүү яагаад олны анхаарлыг өөр дээрээ татах гэж ...

Зочин
Зочин
Reply to  тогтох

Хаалтын гэрээг засаг төр хийдэг.Тэд мөнгөөр.........

Зочин
Зочин

Хойд Солонгос болох гээд байгаа шүү дээ энэ улс чинь

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Тиим бол бүр сайн монголд зохих дэглэмдээ

Зочин
Зочин

Өнөрөөг хориосон нь тэнэг шийдвэр болсон.Нүүрсний Хулгайчид аа хорь.Ард тзмний хөрөнгийг хулгайлж идсэн улсаан хорь.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Нүүрснии хулгайчид маш олуулаа шалгаад л байна өнөрөө ч бас мөн шүү энд хэн нь ч энхиин цагаан тагтаа биш

Зочин
Зочин

дэндүү цадиггүй хүүхэн бна лээ тэрнээс болж гэмгүй хүмүүс бас хэлмэгдэж хохирсоон хариуцлагаа хүлээх хэрэгтэй сэтгүүлч гэхээр шалгуулж болдоггүй юм уу

Зочин
Зочин

нэг мөсөн сайн шалгах хэрэгтэй

Иргэн
Иргэн

Энэ олон салбар бүрийн хулгайчидаас ер нь барьж хорисон юмуу.Ил тод хулгайлсан хулгайчидаа бүгдийг нь хориочээ. Өнөрөөг хурдан шалгаад суллаач.2 хүүхэд нь хэцүүдлээ.

ЗочинӨнөрөөг гаргаа 2 хүүхэд нь хэцүүдлээ
ЗочинӨнөрөөг гаргаа 2 хүүхэд нь хэцүүдлээ

Өнөрөөг гаргаа 2 хүүхэд нь хэцүүдлээ

давсгүй хоол
давсгүй хоол

Өнөрөө байсан бол нүүрсний сонсгол гэж ийм жүжиг тавиулахгүй жинхэнэ эзнийг гарга гээд л үзэж харах юмтай сонирхолтой сонсгол болох байжээ көөркөс

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Өөрөө хулгайч өнөрөө энд юу нь чухал гэждээ мангараа

Зочин
Зочин

ХАХА яаж ингэж шаадын бэээ?

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Өнөрөө өнөрөө гээл шүтээд байх юм зарим мулгуунууд түүнии үг үйлдэл захидалд мунхарчих юмаа буруугүй хүн бол гараал ирнэ шүүдээ энэ хүн маш их но той доо буруу замаар баяжсан тэнэг хүүхэн шүү

Зочин
Зочин

ХҮРЭЛСҮХЭЭСЭЭ АВХУУЛААД ТӨРД ШУРГАЛЖ ЭГЭЛ ЖИРИЙН ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН БУЗРЫН ХУЛГАЙЧУУДАА ШҮТЭДЭГ ЧАМ ШИГ НОВШ ТЭДЭНТЭЙГЭЭ ХЭЛХЭЛДЭЭД ТАМД УНАХ ӨДӨР ЧИНЬ ИРНЭ ҮЙЛИЙН ҮР ХААЛГА АНДУУРДАГГҮЙ

Зочин
Зочин

хуулийн байгууллагыг үл ойшоосон шантаажчин сэтгүүлчийг яагаад шалгаж болохгүй гэж энэнд ерөнхийлөгч ямарч хамаа алга

tat
tat

huuli hun burd tegsh baih estoi.guch garui udaa duudhad uurtuu itgej ,mulgui zuvlugch boloh har mass gegchid itgesnii har gai...no- ugui bol garaad l irne. no- toi bol suuh l estoi. busad n suugaad bolood baihad... bieiin baidal muudval huch hereglen amiig n avrah uuregtei

Зочин
Зочин

Шүүх хорих шийдьэрээсээ өмнө албадан ирүүлэх шийдвэрээ л гаргах байсан. Энэ ШЕЗ-ийхэн болон шүүгч нар шийдвэр гаргахад сэтгүүлч нөлөөллөө гэж тэнэгтэж эрхлэхээ болио. Та бүхэн бол хэн ч юу ч ярьж байсан түүнийг үл анзаарч зөвхөн хуулийн дагуу л шийдвэрээ гаргах үүрэгтэй мөн тийм эрхтэй. Тэгэж чадахгүй бол өргөдлөө өгөөл л явах хэрэгтэй.

Зочин
Зочин

Үнэрээ уяангын жүжиг тавьж бна

Зочин
Зочин

Аливаа юм хэмжээтэй.. Шунал ихэдвэл шулам болно Өөрт нь болон сэтгүүлч нэртэй зарим шантааж хийдэг хүмүүст хойшид сануулга болно.

иргэн
иргэн

өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж энэ дээ. Эрээ цээргүй судалгаагүй би сэтгүүлч гээд л тэнэгтээд дураараа дургиж байсан. Маш олон байгууллагатай хаалтын гэрээ хийж мөнгө авсан нь ил тод.Сэтгүүлч,эрэн сурвалжлагч гэдэг ялгаатай. Маш олон хүнийг хэлмэгдүүлсэн хохироосон. Юу хийж байгаагаа ухаарахаа больчихсон эрх мэдэлтэн аятай байсан . Ёс суртхуун,мэдлэг боловсрол сул учраас буруу гарын төрийн эрх мэдэлтнүүдийн дохиураар эрээ цээргүй тэнэгтсэн дээ.

Zochin bgd irgenzochin
Zochin bgd irgenzochin

Shudarga yum shig bsan gehdee bi l gsn shig arai bsan turiig khudetgeh heregtei.tur tumur nuurteig medeh yum

Зочин
Зочин

энэ хүүхнээс болж гэмгүй охин өнгөрчихсөн гэж боддог бусдын анхаарлыг л татаж хандалт авч байвал хүнийг гүтгэх хорлохоос буцахгүй сэтгээлчээ

Зочин
Зочин

олны танил гээд цагдаад шалгуулахгүй байх эрхтэй биш юм аа

Зочин
Зочин

Жүжигчин

Зочин
Зочин

Өнөрөө сэтгүүлчийг хорих гол шалтгаан нь Нүүрсний хэлэлцүүлгийн үеэр байлгаж болохгүй гэж!!! Учир нь МАН-ны төрд шургалсан хулгайч луйварчдын нуугдмал бүх хэргийг түмэнд тодорхой илэрчих учраас !!! мөн Ганхуягыг гаргаж болохгүй!!! Нүүрсний бүх эздийг илчлэх учраас энэ хоёр амьд гэрчийг сонсгол дуустал ил гаргаж болохгүй гэсэн хардлага ард иргэд бид хардах эрхтэй!!! Ер нь үнэний ортой болов уу!!!

Зочин
Зочин

Мэхт мэхэндээ

Зочин
Зочин

Өдөх шиг болждээ Ясны сэтгүүлч хэсэг амасхийж аваад л хөдлөх байх даа

Zochin
Zochin

Jiriin negen setgvvlchiig horij helmegdvvlehee boliochee Hvrelsvhee Enhbayraa toriin hulgaich maraa narij horiochee hvn alj hvree talaagvi vnen bodit baidliig surwaljilj ard tvmend il bolgosniihoo toloo neg srtgvvlch bvsgvi horigdoh ysgvi shvv

Зочин
Зочин

Амьд лаборатори

Зочин
Зочин

Энэ авгай хууль байдаг гэж мэддэггүй өдий хүрсэн байна.Дарга үүрэг өгөөд болдог гэж мах цусанд нь шингэчихсэн хүн юм.Хохигдох ёстой үндэслэлтэй л байгаа.Нөхөр нь бас л бид 3 зүгээр харин Өнөрөөг битгий хорь гээд байсан одоо болохоор хүүхэд харах хүнгүй гэнэ.

Норжмаа
Норжмаа

Шоронд ороод оороо гарчих юм шиг л аашлаад бсан ЦХулан та хоёр ер нь ямар тавьтаргуй амтад вэ хэрэг хийгээгуй л гээд бхийн нотолцон бхад хаашаа зайлах гээд хуухэд энэ тэр гээд битгий шальаглаад байцгаа ял байвал эдлээд гялалзаад гараад ир та нар

Зочин
Зочин

Өнөрөөг суллаа ч ээ . Хүүхэд нь ээжийгээ санаж байгаа ш дээ. Хөөрхий энэ хэцүү нийгэмд .

Зочинirgen
Зочинirgen

Сууж л байг их дар.валз.ахаар суух бүү хэл бүр цаашаа хэвт.үүлнэ.

Erdenedondog
Erdenedondog

Odoo neg unurtsetseg gej gishvvntee bolno udahgvi bas deerees n shatguund tur oroltsohoo boli

Zochin
Zochin

Хэрэг хийсэн бүх хүмүүс ингэж бичээд суллагддаг байсан бол олон хүн гарах байх. Арай л биш

Зочин
Зочин

За яршиг ӨНӨРӨӨ маш увайгүй муухай зүгээр л шалгуулаад хурдан гарахаа бод.

До ван
До ван

Төрд байгаа нүүрсний хулгайчуудаа барьж хоилдоо нэг муу сэтгүүлчийг оролдоод яахнавдээ

Зочин
Зочин

хүн гүтгэдэг хаалтын гэрээгээр авилга авдаг сэтгүүлчийг шалгах хэрэгтэй

иргэн
иргэн

Эрх бүхий байгууллагаас дуудсан бол очиход юу нь болохгүй байгаа юм бэ? Хэрэг хийгээгүй бол зүгээр гараад л ирнэ шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button