Нийгмийн

Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар “Шилдэг банкир” шагнал хүртлээ

Монголын банкны холбооноос арилжааны банкны салбарын хөгжилд онцлон тэмдэглэх амжилт гарган, бодитой хувь нэмэр оруулж, ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлсэн шилдгүүдэд “Шилдэг Банкир” шагналыг хүртээдэг билээ.

Энэ жил “Шилдэг банкир-2023” шагналыг Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар хүртлээ. Тэрбээр, Капитрон банканд 2016 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Гүйцэтгэх захирлын орлогч, Бизнес хариуцсан дэд захирал улмаар Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна.Капитрон банкны санхүүгийн голлох үзүүлэлтүүд жил бүр тогтмол нэмэгдэн 2023 оны 3-р улирлын байдлаарх банкны цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 60.4%-иар өсөж 33.1 тэрбум, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44%, өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 21% болж өндөр өсөлт гарсан нь Гүйцэтгэх захирлын ажлын үр дүн билээ.

Капитрон банк нь Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж, “B3” үнэлгээг 5 жил дараалан хангаж ажиллаж байгаагийн сацуу банкны хэтийн төлөвийг “Stable” буюу “Тогтвортой” гэж Moody’s агентлаг онцолсон юм.Мөн Капитрон банк нь 2023 онд Дижитал банкийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, харилцагчдад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахимжуулсаар байна. Түүнчлэн харилцагчдадаа ойрхон түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгчдийн Холбоо”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар Пос төхөөрөмж, Qpay үйлчилгээ, WechatPay үйлчилгээ болон Опен банкинг зэрэг банкны олон бүтээгдэхүүн үйлчилгээг тус холбооны гишүүн байгууллагуудын хөгжүүлж буй системүүдтэй холбосноор илүү хялбар, уян хатан үйлчилгээ авах боломж бүрдсэн юм.Хамтын ажиллагааны хүрээнд Нидерландын Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл (PCAF)-д гишүүнээр, AmCham, EuroCham, BCM-ийн гишүүн байгууллагаар элссэн юм.

Банк санхүүгийн салбарын шилдэг залуу лидер, өндөр боловсрол мэдлэг, хүчин чармайлт, бүтээмжтэй ажиллаж, идэвх санаачилгаараа бусдыг манлайлсныг үнэлэн энэхүү нэр хүндтэй шагнал Капитрон банкны Гүйцэтгэх захиралд гардуулсныг МБХ-ноос онцоллоо.

#УхаалагИрээдүйнЗүгт

#капитрондижиталбанк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button