Нийгмийн

А.Оюунчимэг: Хүүхдүүд жилд 4-6 удаа амьсгалын замын өвчин тусч болно

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон шинэ жилийн баяраар хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд амбулаториор 243621 хүн үйлчлүүлснээс 22440 тохиолдол буюу 9.2 хувь томуу томуу төст өвчлөл байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар их тоо аж.

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн эмч А.Оюунчимэг "Хүүхдүүд жилдээ 4-6 удаа амьсгалын замын өвчин тусах нь хэвийн. Гэхдээ хэр хэмжээнд тухайн өвчнийг давах нь хүүхдийн биеийн эсэргүүцлээс шалтгаална.

Сүүлийн үед дэгдсэн томуу, томуу төст өвчнөөр халуурах шинж тэмдэг их байна. Гурвас сараас доош нярай 39 хэмээс дээш халуурах нь эрсдэл өндөр гэсэн үг. Хүүхэд халуураагүй байсан ч орчны сонирхол сул буюу идэвхгүй байх, сульдах мөн хоолонд дургүй болох нь тухайн хүүхдийг өвдсөнийг илтгэнэ" гэлээ.  

ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгальмаа "Баярын өдрүүдээр хүнсний аюулгүй байдал нэмэгдэж, хоолны хордлого болох эрсдэл нэмэгддэг. 2023 эхний 11 сарын байдлаар гэдэсний халдвар, хордлогын 3317 тохиолдол бүртгэсэн" гэв. Иймд дараах зөвлөмжийг өглөө. Тодруулбал, 

  1. Түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлтэй газраас худалдан авах
  2. Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах
  3. Хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа мах махан бүтээгдэхүүнийг тохирсон хэмд нь хадгалах
  4. Хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  5. Түүхий жимс, ногоог сайтар угаах
  6. Ундны усаа буцалгах

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-26 15:58

yamar yumniih ni hewiin baidiin be, huuhdiinhee darhlaag demjeed uvtguhgui baiwal sain biz dee

Холбоотой мэдээ

Back to top button