СПОРТ

Ховд аймгийн хоёр баг плэй-оффт учраа таарлаа

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Ховд нутгийн хоёр баг болох Ховд Шонхорууд болон Чандмань Rivers Минжит Булган багуудын цувралын харьцаа 2:0 болж Чандмань Rivers Минжит Булган баг хагас шигшээд буюу бүсийн финалд шалгарахад нэг хожил үлдлээ.

Ховд Шонхорууд баг Зүүн бүсийн хоёрдугаар байраар шалгарсан ба бүсийнхээ гуравдугаар байраар шалгарсан Чандмань Rivers Минжит Булган багтай плей-оффын эхний шатанд тааран тоглож байгаа юм. Цувралын эхний хоёр тоглолтыг Чандмань Rivers Минжит Булган баг UPSET хийж улирлыг амжилтаар илүү дуусгасан Ховд Шонхорууд багийг хожоод байгаа юм. Цувралын эхний хоёр тоглолт эцсийн шүгэл үлээх хүртэл ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн тоглолт болсон.

Эхний тоглолт голцуу хамгаалалтад тулгуурласан тоглолт болсон бол хоёр дах тоглолт илүү довтолгоонд тулгуурласан тоглолт болж өндөрлөсөн. Эхний тоглолтод Чандмань Rivers Минжит Булган багаас Б.Батлхагва 17 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол хоёр дах тоглолтод мөн адил сайн тоглолтоо үзүүлж 30 оноо найман самбар долоон оновчтой дамжуулалт өгч бүх тоглогчийг хувийн статистикаар тэргүүлсэн юм. Мөн Чандмань Rivers Минжит Булган багийн хамгаалагч Г.Ууганбаяр хоёр дах хожлоо авахад маш том нөлөө үзүүлж сэлгээнээс 16 оноо авахдаа таван холын зайн шидэлт амжилттай болгосон. Хоёр багийн цувралын гурав дах тоглолт ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордонд явагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button