Нийгэм мэдээ

Монголын хөрөнгийн биржийг Ж.Цогтбаяр удирдана

Монголын хөрөнгийн бирж ХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх зарчмын дагуу өнөөдөр /2024-01-02/ Төлөөлөн удирдах зөвлөлөөс Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Цогтбаярыг томилжээ.

Ж.Цогтбаяр нь Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажилладаг. Өнгөрсөн оны долоодугаар сараас Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм байна.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахаар болж, өнгөрсөн онд шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалт өрсөлдөгч нь санхүү эдийн засаг, хууль эрх зүйн дээд боловсролтой, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байна.

Санхүүгийн салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх, санхүүгийн зах зээлийн томоохон төсөл хөтөлбөр дээр ажилласан туршлагатай байх зэрэг шаардлага тавьжээ. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүсэлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 21 хүртэл хүлээн авсан.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button