НИЙГЭМ

Үрийнхээ төлөө бүхнээ зориулж яваа сэтгэлийг нь Төр үнэлсэн ээж

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлгэр дууриалал болж яваа Б.Болороогийн ээж Ө.Буянжаргалын тухай 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд хөрөг бичсэнээ сэргээн нийтлэв.

“Энхрий сэтгэлтэн олон ч надад миний ижий шиг байгаа ч бил үү
Эх хүн олон ч намайг миний ижий шиг хайрлаа ч бил үү
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч
Эрх багынх шиг минь уучланхан суудаг
Эвдэрч хүний нүдний булай болсон ч
Эвий дээ эрдэнэ мэт үр минь хэмээн энхрийлэн байдаг
Энэ миний шүтээн
Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгуй
Өнө мөнх миний ганц шүтээн”
хэмээн нэрт яруу найрагч Р.Чойном “Миний шүтээн” шүлэгтээ дуу алдан шүлэглэсэн удаатай. Ижийн хайрыг юугаар ч хэмжиж, зүйрлэх аргагүй. Үүний сацуу өөр юутай ч жишиж үл болно. Амьдралын олон нугачаан дунд алаг үрийнхээ төлөө гэсээр өөрийгөө ч үл хайхран зүтгэж “Эвий дээ, үр минь” гээд хошуу дэвсэн суугаа ижий бүхэн үр хүүхдийнхээ бахархал нь байдаг. Миний, таны ч ээж бидний төлөө бүхнээ зориулдаг, өлсчих вий, даарчих вий гээд үргэлж сэтгэл нь зовниж явдаг.

ҮНЭНИЙ ТӨЛӨӨ, ҮРИЙНХЭЭ ТАЛД МЯТРАШГҮЙ ЗОГССОН

Ийм нэгэн бахархалт ижийг бид энэ удаа онцоллоо. Энэ хүн бол олны танил, өндөр албан тушаалтай, Гавьяа шагналтай бус жирийн нэгэн монгол ээж. Хөгжлийн бэрхшээлтэй олон хүний дуу хоолой болж, тэдэнд итгэл найдвар бэлэглэн, өнөөгийн нийгмийн содон өнгө болж яваа Болороогийн ээж Ө.Буянжаргал. Тэдэнд өнөөдөр үнэхээр хүнд байгаа. Амьдын хагацал үзэхээс, шударга бус зүйлтэй нүүр тулахаас илүү хэцүү зүйл гэж юу байх вэ. Хань нь нас барсан гэдэгтэй эвлэрч ядан байхдаа, бусдын буруугаас болж олон хоногийн дараа цогцсыг нь олохдоо, эрх мэдэл, танил талтай “Хишиг арвин индустриал” ХХК-ийнхан буруугаа нөхөр рүү нь тохож, арьсаа хамгаалахад Б.Болороод ямар хэцүү байсан бол. Тэглээ гээд тэрбээр бууж өгөөгүй, өвдөг сөхрөөгүй.

Ээж, охин хоёр хүйтэн, жавартай, цастайг үл ажран Сүхбаатарын талбайд олон хоног суулт хийсний эцэст ямартай ч тодорхой үр дүнд хүрч чадлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Болороог тэврэн, суултаа зогсоохыг учирлан, хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулахаа амлалаа. Тэд шоудсан ч бай, худал амласан ч бай ямар ч байсан энэ асуудал олны анхааралд хүрч, Б.Болороогийн тэмцэл үр дүнгээ өгч, итгэлийн оч аслаа. Төдийгөөс өдий хүртэл хугацаанд түүний ард бат зогсон, үрийнхээ төлөө бүхнээ зориулсан хүн бол ээж Ө.Буянжаргал нь. Эхийн хайр, нөмөр нөөлгөөр охиноо хэзээ ч дутаагаагүй тэрбээр Болороогийн ганц бахархал нь. Хөгжлийн бэрхшээлтэй охиноо хэнээс ч дутахгүй зоригтой, боловсролтой, шударга хүн болгон хүмүүжүүлсэн Буянжаргалаар бахархахгүй байх аргагүй.

ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ГОЛ УТГА УЧИР НЬ ЗӨВХӨН ОХИН НЬ

Б.Болороо уг нь ихэр төрсөн юм билээ. Харамсалтай нь, эмч нар тийм гэдгийг нь мэдэлгүй ихрийн өрөөсөнг нь бүтээгээд эндүүлж, Болороог төрүүлэх үед нугасыг нь гэмтээчихсэн гэдэг. Тэгснээс нь болж тархины саажилттай болсон юм. Ихэр хүүхэдтэй болох нь гээд баярлаж явсан Ө.Буянжаргалд тэр явдал ямар их хүнд туссан бол. Амьдрал түүнд хэтэрхий хүнд ачаа үүрүүлсэн ч байж мэднэ. Тэглээ гээд тэрбээр бууж өгөөгүй. Охиноо бусдаас дутаахгүй өсгөхийн төлөө бүхнээ зориулсаар өдий хүрчээ. Түүний амьдралын утга учир нь ерөөсөө л охин нь.

Ө.Буянжаргалыг төрөхөөс өмнө нөхөр нь түүнийг орхиод явсан юм билээ. Тиймээс Б.Болороо ээжээрээ овоглодог, аавынхаа тухай огт асуудаггүй гэсэн. 22-хон насандаа үрийн зулай үнэрлэсэн, ганц бие эмэгтэйд хөгжлийн бэрхшээлтэй охиноо өсгөнө гэдэг амаргүй даваа байсан нь мэдээж. Яаж өлгийдөх, асрахаас авхуулаад туршлага дутах үе бишгүй тохиолдож байсан гэдэг. Хөгжлийн бэрхшээл дотроо Б.Болороогийнх хүнд хэлбэрт тооцогддог. Тэрбээр таван нас хүртлээ байнгын асаргаанд, хэвтэрт байжээ. Тухайн үед тоо тоолж, уншаад сурчихсан байсан ч сургуульд суръя гэхээр хараахан алхаж чаддаггүй байв. Ө.Буянжаргал охиноо өдөр бүр гадаа салхилуулна. Охин нь дээшээ харан, дуулаад хэвтдэг байж. Болороо тухайн үед хүүхдүүдтэй тоглох, хөөцөлдөн гүйхийг үнэхээр их хүсдэг байсан гэнэ.

Охин нь есөн настайдаа ганц нэг гишгэн, алхаж сурахыг хараад Ө.Буянжаргал хэчнээн их баярласан бол. Анхандаа охиноо бичүүлж сургах хамгийн хэцүү байсан гэнэ. Болороо дэвтрийн бүтэн нүүрэнд арайхийн ганцхан үсэг бичдэг байжээ. Тиймээс охиноо бичиж сургахын тулд жил гаруй мэрийсэн байна. Түүний уйгагүй хичээл, зүтгэлийн шимээр охиных нь гар зүгширч, есөн настайдаа нэгдүгээр ангид оров. Гэхдээ сургуульдаа явж чадахгүй байсан тул ээж нь түүнийг өдөр бүр зөөдөг байжээ.

Сургуульд орсон эхний хоёр өдөр Б.Болороод их хэцүү байсан гэдэг. Ангийнх нь хүүхдүүд дөлж гүйн, аав, ээжийнхээ цаагуур орж нуугдаад л. Тэгсэнд нь Болороо их эмзэглэн, ичжээ. Гэтэл гурав дахь өдрөөс нь сургуулийн хүүхдүүд түүнтэй тоглон, нөхөрлөх болж. Ээж нь сургуулийнх нь захиргаанаас гуйж байгаад бүх ангиар орж “Миний охиныг битгий тэгээрэй. Сайхан найзалж нөхөрлөөрэй” гэж гуйсныг нь Б.Болороо бүр сүүлд, төгсөхдөө мэдсэн гэнэ.

СААХАЛТ АЙЛЫНХАА ХҮҮХДҮҮДИЙГ ЧИХРЭЭР ШОВГОРДОЖ БАЙГААД ОХИНТОЙГОО ТОГЛУУЛДАГ БАЙЖЭЭ

Ангийнх нь сурагчдыг ингэж аргалсан ч саахалт айлынх нь хүүхдүүд Б.Болороог дооглон, хамт тоглохоос дөлдөг нь хэвээр байлаа. Ө.Буянжаргал охиноо ганцаардмал, зожиг болж, бусдаас нуугдмал амьдралыг чухалчилдаг болохоос ихэд болгоомжилжээ. Тиймээс саахалт айлуудынхаа хүүхдүүдэд чихэр, жимс өгөн шовгордож байгаад орой бүр гэртээ авчиран, охинтойгоо тоглуулдаг байсан гэнэ.

Буянжаргал охиныхоо төлөө уйгагүй зүтгэсний үр дүнд Болороо оноогоороо нэгдүгээрт зогсон, сургуулиа онц дүнтэй төгсжээ. Хөгжлийн бэрхшээлтэй болохоор онц сурч, оюуны хөдөлмөр эрхлэхээс өөр сонголт түүнд байгаагүй. Үүнийг ээж, охин хоёр маш сайн ойлгож байлаа. Тиймээс Б.Болороо өдөрт зургаахан цаг унтдаг, бусад үед хичээлээ давтдаг байсан юм билээ. Өдөр бүр 06.00 цагт босож, хичээлээ давтдаг байсан гэнэ.

ОХИНОО БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХЫН ТУЛД БҮХНЭЭ ЗОРИУЛЖЭЭ

Өөрийг хүн шиг хүлээж авдаггүй нийгмийн сонин тогтолцоо их сургуульд ороход нь ч Б.Болороог тойроогүй. Хүүхдүүд хажууд нь суухаас дургүйцсэн тул тэрбээр нэлээд ганцаардаж, сэтгэлээр унажээ. Тухайн үед Буянжаргал охиндоо хань болох гээд өглөө бүр хичээлд нь хүргэж өгдөг байв. Тэгээд хэчнээн олон цагийн хичээлтэй байсан ч тарахыг нь хүлээн сургууль дээр нь өнждөг байсан гэнэ.

Болороо “Хэрвээ би эрүүл байсан бол ээжийгээ ингэж зовоохгүй байсан” гээд их өрөвддөг байжээ. Гэхдээ тэр нэгэн өдрөөс хойш өөрийгөө улам хурцлах болсон гэнэ. Болороо үргэлж цонхны дэргэд суух дуртай байж. Цүнхээ цонхон дээр тавин, дотроос нь хичээлийн хэрэгслээ авахад амар байж л дээ. Нэг удаа ээжтэйгээ хамт лекцийн танхимд орж иржээ. Гэтэл өнөөх ширээн дээр нь өөр оюутан суучихсан байв. Б.Болороо нэг их юм бодолгүй урд талынх нь ширээн дээр очоод суутал өнөөх оюутан “Тэнэг юм чинь урд суучихлаа. Ядаргаатай юм аа” гээд босоод явчихаж. Тэгж хэлэхийг нь Болороо сонсоогүй юм билээ. Харин ээж нь сонсчихож л дээ. Тэгээд охиндоо “Миний охин сургуулиасаа гарчих. Ээж нь чамайг ингэж зовж, бусдын доог тохуу болж явахыг харж тэвчихгүй нь. Их сургуулийн бүх хичээлийг гэрээрээ сурчихаж чадна шүү дээ, миний охин” гээд уйлжээ. Буянжаргалын цорын ганц хүсэл нь охиноо мэдлэг, боловсролтой болгох байв. Тиймээс Б.Болороо тэр үеэс хойш ээжийгээ дахиж уйлуулахгүйн төлөө өмнөхөөсөө улам хичээн, хүчтэй амьдрах болжээ.

Б.Болороо 2012 онд МУИС-ийг онц дүнтэй төгсөж, цахим хаягаар цөөнгүй газарт ажилд орох хүсэлт явуулжээ. Одоо бүх зүйл сайхан болно гээд ээж, охин хоёр бодтол эндүүрч. Байгууллагууд “Өөлөх юмгүй мэдлэг, чадвартай хүүхэд байна. Хүрээд ир” гэсэн хариу өгнө. Баярлаад яваад очихоор Б.Болороог харангуутаа царай нь барайгаад “Дөнгөж сая хүн авчихлаа, ажлын ачаалал даахгүй юм байна аа” хэмээдэг байсан гэнэ.

Сайжилттай байтугай эрүүл хүн төрөх, хүүхэд өсгөх ямар хэцүү билээ. Б.Болороо хүүхэдтэй болсноо мэдээд баярласаар нөхөртэйгөө хамт эмнэлэгт очтол эмч нар “Ийм амьтан төрөх гэж байгаа юм уу. Нөхөр нь бас гар муутай. Арай ч ийм хүнийг төрүүлэхгүй байлгүй дээ” гэж хэлэхэд нь их гомджээ. Тэгээд сар гаруйн хугацаанд хөөцөлдөн байж хүүхдээ төрүүлэх зөвшөөрөл авсан юм. Б.Болороогийн гар чангаралттай болохоор охиноо хүссэнээрээ тэвэрч чаддаггүй. Тэр бүхэнд ээж нь түүнд үргэлж туслан, зээгээ асарч тойглосоор өдий хүрчээ.

ҮРИЙНХЭЭ ТӨЛӨӨХ СЭТГЭЛИЙГ НЬ ТӨР ҮНЭЛСЭН ЭЭЖ

Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа Ө.Буянжаргалд “Алтан гадас” одон хүртээсэн нь олны талархлыг ихэд хүлээсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүнд шагнал олгох болсон тухай утсаар дуулгахад нь “Би урлаг, спортын хүн, баялаг бүтээгч биш. Надад хийж гавьсан юм байхгүй. Тийм болохоор би наад шагналыг чинь авч чадахгүй нь” гээд татгалзсан гэнэ лээ. Тэгэхэд нь учирлан байж түүнд шагнал гардуулсан юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнд шагнал гардуулахдаа “Хүүхдийнхээ төлөө хийсэн бүхнийг тань үнэлж энэ шагналыг олгож байгаа юм шүү” гэж тодотгосон.

Б.Буянжаргал шагнал авсныхаа дараа “Зарим хүн “Ганц амьдрах насандаа хүний амталж, эдлэх ёстой болгоноос татгалзаад хүүхдийнхээ төлөө явдаг чиний амьдрал ямар ч утгагүй” гэж шүүмжилдэг. Гэхдээ би хэзээ ч тэгж бодож байгаагүй. Харин утга учиртай амьдарч яваагаа өнөөдөр бүр ойлгож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ялангуяа ачааны хүндийг үүрч яваа ээжүүдэд хандаж “Хүүхдээ битгий амьдралд нь тохиолдсон том саад тотгор гэж битгий үзээрэй. Биднийг ачааны хүндийг үүрэх чадвартай учир арай илүү арчилгаа шаардах хүүхэд заяасан гэж бодож амьдраарай гэж хэлмээр байна” гэсэн юм.

Ээж, охин хоёр амьдралын ийм замнал туулж, уйлж, дуулсаар өдий хүрсэн. Тэдний тэмцэл олон хүнд итгэл найдвар бэлэглэн, хонгилын үзүүрт гэрэл асаасаар байна. Үнэний төлөө, үрийнхээ талд тууштай зогссон Ө.Буянжаргал гэдэг энэ сайхан ээжээр олон хүн бахархаж, үлгэрлэж байгаа нь лавтай. Б.Болороо хөл дээрээ босохын төлөө, сургуульд сурахын төлөө, их сургууль төгсөхийн төлөө, үрээ тээж төрүүлэхийн төлөө, мэргэжлээрээ ажиллахын төлөө, өнөөгийн нийгмийн гаж тогтолцоог өөрчлөхийн төлөө, өөрийг нь хэн нэгэн бусдын адил хардаг болгохын төлөө тэмцсээр ирсэн. Тэр бүхний ард ээж нь бат зогсон, охиныхоо өмөг түшиг болсоор өдий хүрсэн юм. Ийм мундаг ээжийн охин ийм хэрсүү, ухаалаг, шударга, боловсролтой, зөв хүн болж хүмүүжихээс ч яах билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
49 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
11 сар 14, 2019 09:13

Энэ нийтлэлийг уншаад хөгшин би орчлонд үгүй ээжээ санаг�##�заж, нүдний нулимс гарлаа. Хүн болгоны ээж үрийнхээ сэтгэлийн оронд мөнх оршиж үрээ харж, зовож жаргаж байдаг буй за. Тийн учирт хүн болгон ээжийнхээ хутаг сүнсийг зовоохгүйг хичээж явб�##� сайнсан даа.

зочин
зочин
11 сар 14, 2019 09:36

Бүх ээжүүд үрийнхээ төлөө л амьдардаг. Ганц энэ ээж ч биш ийм зовлонтой мянга мянган ээж үр хүүхдээ сургаад л амьдр�##�ын төлөө тэмцэж яваа шүү дээ. Хэтэрхий туйлширхаараа манайхан нүд нь сохорчих юм. УИХ-д дэвшүүлнэ ч гэх шиг. Монголд байдаг л амвдр�##�. Олон массыг ашиглаж л бга болохоос биш байдаг л юм шүү дээ. Битгий шуурцгаа .

Зочин
Зочин
11 сар 5, 2020 22:33
Reply to  зочин

Yaah gj hachin sorog zvil bichdiimbde

Зочин
Зочин
11 сар 4, 2020 08:05
Reply to  зочин

Хүн болгоны ээж үрийнхээ төлөө амьдрадаггүй

Зочин
Зочин
11 сар 4, 2020 07:58
Reply to  зочин

ataarxaj uxlee ene

Туяа
Туяа
11 сар 4, 2020 07:23
Reply to  зочин

юу гээд байнаа.зүгээр л хүнийг урмаар тэтгэ.туйлшрана ч гэх шиг.

Зочин
Зочин
11 сар 1, 2020 22:51
Reply to  зочин

Bitii huc ci. Coo eruul saihsn huuhed turuulcheed heev neg hayad yavcdag umhii jibaanuud mongloop fuuren bn za?!! Ene eej bol aguu setgeliin tenheetei, saixan setgeltei eej bn za.

Иргэн
Иргэн
11 сар 20, 2019 16:23
Reply to  зочин

Атаархуу муухай хүн бэ.

Зочин
Зочин
11 сар 14, 2019 14:26
Reply to  зочин

өөрөө энэ хүн шиг байж чадах болов уу өөрийн тань өсгөж хүмүүжүүлсэн хүүхэд ямар замаар яаж яваа бол харах юмсан гэж би бодлоо

Ттт
Ттт
11 сар 14, 2019 10:41
Reply to  зочин

Байнаа байна 19 жил асраад ажил хамт олон гэж байхгүй хүүхдээ асарч л байна .Над шиг 30,40 жил болж байгаа ээжүүд ч байдаг

Зочин
Зочин
11 сар 14, 2019 10:39
Reply to  зочин

Үгээ бодож мэдрэлтээрэй хүн гуай

Oyun
Oyun
11 сар 19, 2019 14:12
Reply to  Зочин

Boloroodoo amjilt husie

хх
хх
11 сар 15, 2019 12:48
Reply to  Зочин

дут

Зочин
Зочин
11 сар 15, 2019 12:44
Reply to  Зочин

harin tiim

Зочин
Зочин
11 сар 14, 2019 11:09

үнэхээр хүчирхэг ээж,ухаантай ээж,тэвчээртэй ээж тиймдээ ч охиноо ийм хүчирхэг болгож ѳсгѳж хүмүүжүүлж сургаж чаджээ. Ѳнѳѳгийн гажуудсан сэтгэлгээг засч з�##�руулахад маш том үүрэг гүйцэтгэж яваа мундаг гэр бүл хэдий хагац�##� зовлон үзэн зовж зүдэрч байгаа ч энэ шударга бус нийгмийг ѳѳрчлѳх хүч байгаа болохоор бурхан энэ ачааг үүрүүлсэн ч байж магад. Нийгэм минь улам аятай таатай болоосой хүмүүс маань улам ухамсартай энэрэл нигүүсэлтэй болоосой ѳргѳн их дэлхийд хэн ч хайраар л битгий дутаасай гэж з�##�биръя даа.

Зочин
Зочин
11 сар 14, 2019 11:30

Үнэхээр бахархаж байна. Мундаг сайхан ээж охин хоёр юмаа. Эрүүл энх, сайн сайхныг хүсье!

Зочин
Зочин
11 сар 14, 2019 11:32

Манай эрүүл мэндийн байгууллагын буруугаас Болороо насаараа зовж шан�##�ж амьдарч байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй.

нямка
нямка
11 сар 14, 2019 14:24
Reply to  Зочин

ХЗДХС Нямдорж гуай иргэн Болороогоос яагаад цэрвэв

аб
аб
11 сар 15, 2019 18:09
Reply to  нямка

Яагаад гэдэг нь нэн ойлгомжтой ш дээ. Шударгын шударга гэх Нямдорж гуайн үнэн нүүр царай улам бүр ил тод болж байгаа шүү. Ямар ч бизнес хийж үзээгүй, зөвхөн Төрөөс ц�##�инжаад явдаг хүн яаж хамгийн тансаг амьдр�##�аар амьдарч болж байгаагаа хэзээ ч үнэмшилтэй тайлбарлаж байгаагүй, гэх мэт. Харин, хүүхэд нь яамны том �##�ба туша�##� хашдаг нь асууд�##�тай гэх зэргийн яриа бол утгагүй шүү. Хүү нь харваач чадварлаг төрийн боловсон хүчин байна лээ. Аав, ээж, эмээ, өвөө нь ямар байсан буюу байхаас үр хүүхдийг нь хамааруулдаг бурангуй байдлыг манайхан болих хэрэгтэй.

Уншигч
Уншигч
11 сар 19, 2019 16:03
Reply to  аб

Ягяг

Уншигч
Уншигч
11 сар 19, 2019 22:36
Reply to  Уншигч

Нямдорж гуайн тэргүүлдэг яамны харья�##�даг байгууллагын ажлын үр дүн, нэр хүнд хөндөгдөж байгаа бус уу. Цэрвэхээс ч арга �##�га. Аймшигтай санагдаж байгаа биз, �######�уул.

Undrah
Undrah
11 сар 14, 2019 11:38

Iim huuhdvvdtei eej olon ghde yag ene daind surgaj humuujvvlsen ni tsuun bh daa.ene eejiin setgel,hicheel zutgel vneheer mundag bna.bugdiig zolioslood uriinhee tuluu yostoi l uiggvigeer tulj ajilsan eej mun bna

zochin
zochin
11 сар 14, 2019 12:07

boloroogiin eej vnheer gaihaltai mundag saihan setgeliin tenheetei vamarch saihan vg bagadmaar eej vuma ohiduutaiga ervvl saruul sain saihniig hvsie

Луу данст
Луу данст
11 сар 14, 2019 14:15

Явж явж муу нэр луу Данстай Элбэгдорж шагнаж 2016 онд ажилд орсон байгаамдаа

2019
2019
11 сар 15, 2019 13:01

Dandaa nugel hiij bhaar gants udaa buyn hiijeede.teglee geed uil n nimgereh bolvuu daa.

2019
2019
11 сар 15, 2019 13:02
Reply to  2019

EBn nugel n hehe

negen
negen
11 сар 15, 2019 09:58

tiim bn. Elbegdorj yurunhiilugch uneheer saihan ug helj, shagnal ugchee. Bayarlaj l suuna

Зочин
Зочин
11 сар 14, 2019 15:22

Тийм шүү, Эбэ бол муу хүн биш шүү дээ

Zochin
Zochin
11 сар 19, 2019 20:05
Reply to  Зочин

Tiim shuu

111
111
11 сар 15, 2019 13:04
Reply to  Зочин

Zza boli boli Elbegdorj bol hamgiin2 muu hun shuu dee ichech.

Astro
Astro
11 сар 15, 2019 15:42
Reply to  111

Muu muuhai buh buh yum ebigiin hiisen ajil gehdee ene ydarsan eejid uuriin ugch chadah shagnalaa ugtsun l bna boloroog ajild oruultsan l bna ter hund hun chanar hunleg baidliin jaahan ch gsn helterhii bdag gj boddog shuu. We ni humuus archaagui ugeegui yaduu amidarch bgaga dandaa bus#aad haidag uuruusuu hai zalhuu mini

Зочин
Зочин
11 сар 5, 2020 00:34
Reply to  Astro

Номтойбаяр ажилд авсан гээд бдаг бхаа буруу дуулаагүй бол.

Эрдэнээ
Эрдэнээ
11 сар 14, 2019 16:27

Үрийнхээ сайн сайхны төлөө жинхэнэ зүтгэсэн эмэгтэй байна. Охин нь ч маш сайхан ухаантай, нийгэмд олон сайн зүйл авчрах хүн байна. Чиний сэтгэл, зүтгэлээр нийгэм эрүүл ухаантай, хүнлэг болно гэж хүлээж байна. Ирэх жил их хурлын сонгуульд нэрээ дэвшүүлээрэй

zochin
zochin
11 сар 15, 2019 12:45

Estoi munmdag eej bn aa

Зочин
Зочин
11 сар 15, 2019 15:39

Хөгшин настай эцэг эхээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч х�##�амжилж хайрладаггүй хүмүүст том сургамж болоосой!!!

ааа
ааа
11 сар 15, 2019 18:04

Энэ сард Монголчууд бидний нүдийг нээж ухаар�##� өгсөн, шинийг ч мэдүүлсэн 2 том үйл явд�##� боллоо. Нэг нь ҮХЦ-ийн дарга Одбаяр гуайн бүтэлгүй бөгөөд асар бүдүүлэг үйлдэл нь нийм монголчууд бидний сайн мэддэггүй, ойлгодог ч үгүй асуудлаар 7 хоногийн түргэвчилсэн, үнэгүй курсэд суулгаатахав. Нөгөө нь энэхүү мундаг ээж охин хоёртой тохиосон явд�##�. Мөнхбаясг�##�ан Цензургүйдээгүй байсан бол жишээ нь би л гэхэд нэг их анзаарахгүй л яваад байж. Дараа нь Чингисийн т�##�байд Ерөнхий сайд, Цагдаагийн дарга хоёрыг ёстой нэг болгож тавьж байгаа юм. Ямар мундаг эмэгтэй вэ, түүний ээж нь бас ямар ч мундаг хүн бэ. Ийм хүмүүс олон байв�##� Монгол улс хөгжинө өө. Болороог дараагийн УИХ-д суулгах хүсэл байна.

Ган
Ган
11 сар 17, 2019 15:40

Сэтгэлийн хаттай, тууштай зоримог мундаг ээж. Ээж нь Болороод өөртөө итгэх итгэл, сэтгэл дүүрэн хайр мэдрүүлсэн учраас Болорооо өнөөдөр өдий зэрэгтэй явж бна.
Харамс�##�тай нь миний ээж ийм байгаагүй ээ. Өглөө сэрэхэд л загнадаг, унтан унтт�##� загнадаг, үгээр доромжилдог, хайраар дутааж үл тоодог байсан. Тийм болохооо би одоо өөртөө итгэлгүй хүсэл тэмүүлэлгүй, сэтгэл гутр�##�тай, зожиг, хэт огцом ууртай болж өсжээ.

Zochin
Zochin
11 сар 21, 2019 22:11
Reply to  Ган

Uneheer haramsaltai baina. Gehdee bid yamar etseg ehed irj bolno. Taagui negend ni irsen bol tednii hulees, bidend uldeeh sharhaas edgeren tailagdan garah ni nasand hureed hiih yostoi bidniii uuregt ajil yumuudaa. Eniig unshij baigaa bol az jargal husye

Би
Би
11 сар 19, 2019 19:55

Мундаг юм өө

Уншигч
Уншигч
11 сар 19, 2019 22:38

Нямдорж гуайн тэргүүлдэг яамны харья�##�даг байгууллагын ажлын үр дүн, нэр хүнд хөндөгдөж байгаа бус уу. Цэрвэхээс ч арга �##�га. Аймшигтай санагдаж байгаа биз, �######�уул.

Зочин
Зочин
11 сар 20, 2019 11:22

Мундаг ээж

Aid
Aid
11 сар 20, 2019 19:07

Goyo Eejin tuhai yarij bhad l###riin omhii huvalz tagjgar hunii hugas elbegdorjiin tuhai yariad ehleh ym

Zochin x
Zochin x
11 сар 21, 2019 22:12

Uneheer haramsaltai baina. Gehdee bid yamar etseg ehed irj bolno. Taagui negend ni irsen bol tednii hulees, bidend uldeeh sharhaas edgeren tailagdan garah ni nasand hureed hiih yostoi bidniii uuregt ajil yumuudaa. Eniig unshij baigaa bol az jargal husye

StevSlarie
StevSlarie
1 сар 19, 2020 10:48

Karasahr Medication Viagra In Tre Giorni On Line India Cialis And 4 Viagra For $100 [url=http://cialibuy.com]canadian pharmacy cialis 20mg[

LesOrdiff
LesOrdiff
1 сар 27, 2020 15:33

Aciphex [url=http://buycialisuss.com]cialis cheapest online prices[/url] Dosage For Keflex Pulvules 500 Mg cialis prices Lipitor Cephalexin Reaction

Уншигч
Уншигч
11 сар 1, 2020 19:18

Мундаг ээж. Матери�##�ынхаа нэрийг ямар ойлгомжгүй өгөө вэ, Буянд�##�ай??

Зочин
Зочин
11 сар 1, 2020 20:17

Элбэгдорж чинь ёстой жинхэнэ хүн юм бишүү ядуу буурөйдаа тусладаг хүн чанартай хүн байнадаа Одоогийн ерөнхий сайд ХҮРЭЛСҮХ Ч БАС ХҮН ЧАНАРТАЙ МУНДАГ УЛС ТӨРЧ ШҮҮ

ганаа
ганаа
11 сар 4, 2020 21:32

дорнод аймгийн ххүг ын дарга авгай мөнхгэрэл гэгч олон гэр бүл үймүүлж бусдыг доромжлон гутаан байгаа нь хнхя ны х�##�амжийн дарга хүн ийм байж болох уу. �##�бан туша�##� мөнгөний хойноос амьдрагч �##�бан туша�##�тан байж болох уу. аймгийн дарга намыхандаа охид хүүхэн зөөж зуучилж өвөрт нь оруулж байж төрийн ажил �##�бан туша�##�д байдаг байхуу

Зочин
Зочин
2 сар 15, 2021 00:39

Эвий дээ. Саажилттай хүүхэдээ асран байгаа 1000 мянган эцэг, эхчүүд бүгд баатар. Сэтгэлийн хатаар болд шиг хатуужсан хүмүүс юм даа. Үрсийг нь бурхан өршөөг.

Холбоотой мэдээ

Back to top button