Нийгмийн

Б.Болороо: Шүүх дээр ялж, ханийнхаа нэрийг цэвэрлэн, сүнсийг нь амраалаа

Өнгөрсөн жил /2019 он/ иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Түүний ханийн хэрэг шийдэгдсэн талаар Б.Болороо цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Чадсаан. Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийхаа нэрийг цэвэрлэж, сүнсий нь амрааж чадлаа. Бүтэн жил, 3 сарын турш ханийнхаа амь насаа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явлаа. Энэ хугацаанд хичнээн шөнийг нойргүй хонож, хичнээн өдрийг сэтгэл түгшин, хичнээн хормыг шаналж өнгөрүүлснийг ээжээс минь өөр хүн мэдэхгүй, маш их тэвчиж, тэссэний үр дүнд өнөөдөр хэргийнхээ ард гарлаа. Хамгийн гол нь Хишиг Арвин Индустриал ХХК-ий захирал Б.Хишигдорж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар ч маргах зүйлгүй байсан, дээрээс нь чин сэтгэлийн уучлал хүссэн учраас шүүх хурал хурдан боллоо.

Би анх лайв хийж тусламж хүсэхдээ ч, хэвлэлийн бага хурал хийхдээ ч, талбай дээр суулт хийхдээ ч, цензургүй яриагаар орохдоо ч “Хэн нэгний мууг үзэж, ял эдлүүлэх нь гол нь биш харин зөвхөн нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний байр суурь хэзээ ч ганхаагүй ээ, тиймдээ ч миний нөхөрт хүн гарга гэж түлхүүр өгч явуулсан Мядагийг, ажил үүргээс гадуур ажил хийж байхад нь хяналт тавиагүй ХАБ хариуцсан хүнийг, камерын инженерийг нь яллагдагчаар татуулах байсан ч хүний мууг үзэхгүй гэсэндээ ингэж явсангүй ээ.

Нөгөөтэйгүүр би өөрөө хайртай хүнээ санаж шаналах, ганцаардахын зовлонг амсаж яваа, охин маань эцгийн хайр халамжаар дутаж яваа учир өөр хэн нэгнийг ийм зовлонг бүү амсаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Дашрамд дурдахад хохирсон дээрээ хохироод үлдэхгүй гэж, охиныхоо ирээдүйг бодон хохирол, гэм уршгийг тооцон хохирлоо барагдуулж авсаан.

Би нэг л зүйлийг маш сайн ойлголоо, Ямар ч хэрэг дээр шүүх эмнэлгийн дүгнэлт ямар гарна хэрэг бүхэлдээ тэгэж шийдэгддэгийг, нас барсан хүн үг хэлэх биш гээд үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүй гээд манайхан хаясаар байгаад хууль, шүүхийн байгууллагынхныг өөхшүүлж, ийм шударга бус байдлыг газар авахуулсан юм байна гэж. Ямар ч байсан шаардаж, тэмцэж, араас нь явсаар байгаад шүүх эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үнэн зөвөөр тогтоолгож чадлаа, нэг ч өдөр шантрахгүй араас нь явсаар компанийн гэм буруутайг тогтоолгож чадлаа.

Энэ бүх зүйлд ард минь түшиж тулж байсан хайрт ээждээ, эхнээс нь энэ хэрэг дээр сэтгэл зүрх гарган тууштайгаар ажиллаж өгсөн хөдөлмөрийн өмгөөлөгч Н.Баасанжав эрүүгийн өмгөөлөгч Х.Баасанжаргал нартаа баярлалаа.

Мөн дэмжиж тусалж байсан хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа маш их баярлалаа. Эцэст нь хүнээ алдчихаад сэтгэлийн шаналал дүүрэн яваа нэгнээ дэмжиж чадахгүй бол хэмлэж доромжлохгүй байж сурцгаагаарай” гэж нийтэлжээ.

https://www.facebook.com/buyanjargalb/posts/3373569422709800

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button