ЭРҮҮЛ МЭНД

Ц.Цэцэгмаа: Ажлын байрны стрессээс шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна

Баянзүрх дүүргийн "Эрүүл мэндийн төв"-ийн дотрын эмч Ц.Цэцэгмаа дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

БЗД-ийн ЭМТ-өөр өдөрт дунджаар 30 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20 орчим хүвь нь ходоодны архаг үрэвсэл болон шархлаатай гэсэн оноштой. Насны хувьд нийгмийн амьдралд идэвхтэй хөдөлмөрлөдөг 30-59 насны иргэдийн дунд ходоодны үрэвсэлт өвчин тохиолдож байна. Тэр дундаа хеликобактерийн халдварын идэвхжил нэмэгдэж ходоодны архаг үрэвсэлтэй өвчтөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 69 хувийг эзэлж байна.

Үүнээс эмэгтэйчүүдэд энэ өвчинд илүү өртдөг. Харин эрчүүд өөрсдийгөө үзүүлдэггүй. Зовиур шинж тэмдэг удаан явагдаж эмнэлгийн тусламж авахаас аргагүйд хүрсэний дараа эмнэлэгт хандаж архаг үедээ оношлогддог.

Хеликобактерийн шалтгаант ходоодны үрэвсэл нь Ходоодны хорт хавдрын тэргүүлэх шалтгаан болдог. Мөн Стрессд өртөх нь ходоодны өвчлөлийг үүсгэхэд ихээхэн нөлөөлдөг.

Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна. Энэ нь стресстэй нийгэмд амьдарч байгаатай холбоотой бөгөөд стрессд их өртөж сэтгэл санаа тогтворгүй удаан үргэлжлэх нь эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна.

Хеликобактерийг түгээмэл оношлогооны арга нь цус, өтгөн, амьсгалаар илрүүлэх шинжилгээ юм. Хеликобактер нь хэвийн хэмжээнд байвал зовиур өвчлөл үүсгэхгүй. Харин хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдлыг шинжилгээгээр илрүүлэх боломжтой бөгөөд эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэсэн тохиолдолд эдгэрэлт өндөр хувьтай байдаг.

Ходоодны өвчлөлийг дурандах нь оношлогооны хамгийн оновчтой арга гэдгийг иргэд тэр бүр мэдэхгүй учраас хүмүүс цаг алдаж эмнэлгийн байгууллагад ханддаг нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байна.

Залуусын дунд архи согтууруулах ундааны хэрэглээ их байна. Мөн өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эм, цус шингэлэх эм, дааврын гаралтай эмүүдийг эмчийн зааврын дагуу хэрэглээгүйгээс үүдэж ходоодны өвчлөл нэмэгдэж байна.

Зөв хооллолт, амьдралын зөв дадал хэвшил таны эрүүл мэндийг хамгаална.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С.Сонор
С.Сонор
2024-01-14 23:47

en mongol ulsad mash ih daramt baigaashuudee ter dundaa tatwar iluu ih baina eruul mendiin daatgal uuruu hund daramt boldiishd. Zugeer neg biznesiin humuus en turuur duuren baigaa bolohleer bid engej uriin daramtand orj baigaashd. Biznes bish eruul mendiin salbariin humuus turuur duuren baisan bol uurduu

А.Амирлан
А.Амирлан
2024-01-14 23:47

eruul mendiin salbariin huniig l turd oruulmaar baigaamaa yg unendee turd alga bainashdee dandaa biznesiin humuus ted zuwhun munguu herhen usguh bolon mung yaj oloh talaaraal boddog

Д.Наран
Д.Наран
2024-01-14 23:48

ard irged bidnar zowjiinshd en turuus bolj tur uuruu ard tumniihee eruul mend ni hohiroh shaltgaan bolj bainshd. Ydaj eruul mendiin salbariin hun turd baisan bol zaluu humuus engej dotor ni uwduj zowohguishd

Н.Баатархшш
Н.Баатархшш
2024-01-14 23:49

eruul mendiin salbariin huniig turd oruulah heregtei bainaa odoo engeel zaluuchuud dutuu dulimag hereggui turiin shiidwerees bolj stressdej amidral ni suirch bainshd eruul mendiin salbariin hun bol ard tumniihee eruul mendiig bodondoo

С.Гаравхүү
С.Гаравхүү
2024-01-14 23:51

mongol ulsin eruul mendiin uzleg onoshlogoo uil ywts bolon standart uneheeriin muu tegeed bas uwchin boloh buhiil nuhtsul ni burdsen niigemtei iim baihad zaluuchuud strestehgui geed yah bile?? Ydaj en turd humuusiin eruul mendiig setgeleesee boddog iim salbart ni baij uzsen hun baiwal ard tumen engej zowohguil baih

Холбоотой мэдээ

Back to top button