УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар: МоАХ-ны шаардлагыг намын бүлгүүдэд танилцуулж, арга хэмжээ авна

Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.01.10/ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АН-ын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзсан.

Уулзалтаар АН-ын бүлгийн гишүүд болон АН-ын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, МоАХ-ны шаардлагыг УИХ-ын даргад гардуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох тайлбарыг өгчээ.

Тэрбээр, газар бол улсын үндэс болохыг тодотгоод, газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард иргэд, олон нийтээр сайтар хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн хуулийн төсөлтэй холбоотой гаргасан УИХ-ын гишүүдийн хүсэлт, МоАХ-ны шаардлагыг УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж, холбогдох арга хэмжээ авна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2024-01-10 15:56

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ, НАМЫН ДАРГА НАР НЬ ХААНА БАЙДАГ ЮМ БОЛ....

Зочин
Зочин
2024-01-10 17:19
Reply to  ЗОЧИН

ДЭЭРХ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР БИДОН ГАНБАА НЬ Л ЛАВ ХҮРЭЛБААТАРТ "ХАЙР ЗАРЛААД", " ТА НАР ХҮРЭЛБААТРААС ӨӨР ЮУ ХҮСЭЭД БГАА ЮМ, ИХ ХУРАЛД ГАНЦ ХЭРЭГТЭЙ ХҮН НЬ ХҮРЭЛБААТАР Л БНА" ГЭЭД Л, ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ "ДОЛООГООД" Л БСАН ДАГ. ХА ХА ХА

Зочин
Зочин
2024-01-10 17:37

БАТТУЛГА АА, АРДЧИЛСАН ХОБООНЫХОН МИНЬ, ТА НАР АМЖИЖ ИРЛЭЭ. БАХАРХАЖ БНА! УИХ ДАХЬ "ӨМНӨ ЗҮГ"-ИЙН ТАЛЫНХАН ЭРЭЭГЭЭ БАРЖ БСАН. ДАВААСҮРЭН, БОЛОРЧУЛУУН НАР ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ "ТУЛААН"-Д ОРЖ, ТҮР ЗОГСООЖ ЧАДСАН Ч ЦААШИД ХЭРХЭХИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН СЭТГЭЛ ТҮГШИН ХАРЖ СУУСАН. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ТЭДНИЙ ЭСРЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГҮТГЭН ХАРЛУУЛАХ АЖИЛ ИД ӨРНӨЖ БСАН. ХОТНЫ НОХОЙ ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НИЙЛБЭЛ ХАМГИЙН ИХ АЮУЛ ДАГУУЛНА ГЭДГИЙГ САНАЖ ЯВАХ ЦАГ ИРЖЭЭ, БИДЭНД! МОНГОЛЧУУД АА, СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ!

Холбоотой мэдээ

Back to top button