Нийгмийн

Мөсөн авиралтын тамирчин Н.Хэрлэн Дэлхийн цомд түрүүллээ

БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болсон бөгөөд 16 орны 88 тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар оролцоход Н.Хэрлэн алтан медаль хүртлээ.

Тэрбээр дэлхийн цомын хоёр дахь медалиа гардаж байна. Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар байсан юм.

Энэ тэмцээнд Монголыг төлөөлөн оролцсон “Сутайн бор” клубийн багийн бүрэлдэхүүнд спортын мастер О.Сайханжаргал нэгдэн, хамт оролцохоор болсон байдаг. Ингэснээр “Сутайн бор” клубын багийн бүрэлдэхүүнд,

  • Ц.Хосбаяр Гавьяат дасгалжуулагч,ОУХМ, Монголын Хүндийн Өргөлтийн Үндэсний Шигшээ Багийн ахлах дасгалжуулагч
  • Н.Хэрлэн ОУХМ
  • О.Сайханжаргал спортын мастер
  • Н.Сэлэнгэ спортын мастер
  • Д.Отгонхүү
  • Ч.Мандахбаяр
  • Б.Баярмаа нар багтаж байв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 15, 2024 09:45

Манай з�##�уус МУНДАГ шүү. Баярл�##�аа. Улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Back to top button