Нийгэм мэдээ

Энэ онд тэтгэвэр тогтоолгох иргэд 21 жил 9 сар НДШ төлсөн байх шаардлагатай

2024 онд 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэйчүүд өндөр настны тэтгэвэр тогтоолгох юм. Гэхдээ нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацаа нь 21 жил есөн сар байх ёстой юм.

Хэрэв хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлсөн хугацаа нь үүнд хүрэхгүй бол нас хойшлогдох юм байна.

Жишээлбэл 1969 онд төрсөн энэ жил 55 нас хүрч буй эмэгтэйн шимтгэл төлсөн хугацаа нь 21 жил есөн сар хүрэхгүй бол 56 нас есөн сартай өндөр настны тэтгэвэр тогтоолгоно. Мөн эмэгтэйчүүдийн тухайд төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь нэг жил зургаан сараар нэмэгдэн тооцогдоно.

Энэ онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэнд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсээс дэлгэрэнгүй мэдээлэл болон зөвлөгөө авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button