Нийгэм мэдээ

Олимпын эрх олгох тэмцээнийг монгол шүүгч шүүнэ

Италийн Буста Ацизод хоёрдугаар сарын 29-нд эхлэх олимпын эрх олгох тэмцээнийг Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Б.Атарбаяр шүүнэ.

Тэрбээр өнгөрсөн жил эмэгтэй боксын ДАШТ-ий шүүгчээр ажилласан туршлагатай юм. 

Сонирхогчдын боксын төрлөөр “Парис 2024” олимпын эрх авах тивийн тэмцээнүүд дууссан. Тивээсээ эрх авч чадаагүй тамирчдыг эрх олгох хоёр тэмцээн хүлээж буй.

Үүний нэг нь Италийн Буста Ацизод болох тэмцээн юм. Тус тэмцээнээр эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчинд эрх олгоно. Өөрөөр хэлбэл, жин тус бүрийн медаль авсан тамирчид Францыг зорино.

Харин эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сард Тайландын Бангкок хотноо болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button