АНУ, Их Британи хоёр Йемен дэх Хусит бүлгийн байршлуудад дахиж цохилт өглөө

Даваа гарагт /2024.01.22/ АНУ болон Их Британийн арми Йемен дэх Хусит бүлгийн байршлуудад нэмж агаарын цохилт өгсөн байна. Энэ талаар Пентагон мэдэгдэл гаргахдаа хуситуудын Улаан тэнгист халдлага үйлдэхдээ ашиглаж байсан дэд бүтцүүдийг онилсон гэсэн юм.
Йемений ихэнх хэсгийг удирддаг хуситууд Улаан тэнгист явж буй Израилтай холбоо бүхий онгоцнууд руу халдаж буй. Үүнийгээ тус бүлэг Газын зурвас дахь Палестин иргэдтэй эв санаа нэг болохоо илэрхийлж буй явдал хэмээсэн.

Улаан тэнгисээр дэлхийн усан тээврийн 10 гаруй хувь өнгөрдөг. Хуситуудын халдлага нь тээвэрлэлтийг тасалдуулж, дэлхийн инфляцыг нэмэгдүүлнэ гэх айдаст хүргэсэн юм.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ, Их Британийн зэвсэгт хүчин нийтдээ удаа цохилт өгсөн нь хуситуудын халдлагыг зогсоож чадаагүй байна. Харин АНУ-ын албаныхан эдгээр цохилт нь нарийн халдлага үйлдэх чадавхыг багасгасан гэж мэдэгдсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт агаарын цохилт хуситуудын үйл ажиллагааг таслан зогсооход үр дүнтэй биш байж магадгүй хэмээсэн ч цохилтоо үргэлжлүүлнэ гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.