Идээ шүүс, бэлэг хадаг бус уламжлалаа чухалчилъя
17 хоногийн дараа цагаан сарын шинийн нэгний өдөр тохионо. Цагаан сар бол бидний хувьд баяр гэхээсээ илүүтэй дэлхий дахины өнцгөөс харвал ондоошил, ёс уламжлал, түүх соёл. Харин энгийн ойлголтоор бол хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгож буйг бэлгэддэг. Үүнийг дагаад Монгол үндэстний дээл хувцас, тоглоом наадгай, идээ ундаа, уламжлал ахуй сэргэдэг.
Сэргэдэг гэж тодотгосон нь бид ахуйгаасаа тодорхой хэмжээнд алсарч, хүн амын талаас илүү хувь нь суурин иргэншлээр аж төрөх болсонтой холбоотой. Учир нь суурин иргэншлийн нөлөөгөөр нүүдэлчдийн амьдралын ахуй байдал тодорхой хэмжээнд эвдэгдэж буй. Харин цагаан сар, наадам зэрэг үндэсний онцлогийг бүхлээр нь шингээсэн энэ баярын өдрүүд бидэнд байснаараа монгол хүн болж төрсний сайн, сайхныг мэдрүүлдэг.
Харин сүүлийн жилүүдэд цагаан сарын өмнө айл өрхүүдийн тавгийн идээ, бэлэг сэлт, ууц шүүс рүү хэн дуртай нь өнгийж өөрийн үзэл бодлоо тулгах үзэгдэл нийтлэг болсон. Угтаа бол жилд ганц тохиох цагаан сарынхаа баяраар монгол айл идээгээ ямар байдлаар засах, мах шүүсээ хэрхэн бэлтгэх, ширээгээ яаж засах, ямар бэлэг өгөх вэ гэдэг нь хэнд ч хамаагүй асуудал. Өөрөөр хэлбэл, үүнд шууд болон шууд бусаар оролцож, нөлөөлөх гэсэн хүмүүсийн эл үйлдэл ч илүүц.
Гол учир нь баярынхаа бэлгэдэл ёсыг гүйцээж ахмад буурлууд, аав ээж, ураг төрөл, хүүхэд нялхсаараа тохой зөрүүлэн золгож, муу бүхнийг цээрлэж, идээ удаа элбэг дэлбэг байхыг бэлгэдэх уламжлал. Өөрөөр бүгд адилхан тансаг, эсвэл байдаг л энгийн байх ёстой гэвэл уламжлалаа мушгиж байгаа хэрэг болно. Тиймээс өнгө үзэмж болоод харагдах байдалд биш уг баярынхаа мөн чанарыг илүүтэй ойлгодог, түүндээ ач холбогдол өгдөг байгаасай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баахан гурилан боов давхарлаж өрсөн данхайсан таваг тавиад л, хэн ч гар хүрэхгүй бөөн холестрин ууц, өвчүү налдайтал тавьж үзмэр болгоод л, хүн бүр заваан нянтай хошуу амаараа үнсэлцээд л, нян тараагаад л, хэн ч хүсээгүй эрээний хог новш хүчээр гардуулж солилцож түүнийг нь дамжуулан хэдэн ч хүнд дамжуулдаг юм дамжуулж заваарч байдаг муухай заваан заншлаас салмаар бана. энэ бүгд хэрэггүй орчин цагт. хэрэггүй шүүдээ. Ялангуяа сүүлийн үеийн дэлхий нийтийг хамарсан өвчин тахал тархаж хүмүүс арай гэж аьсгаа авч байхад үнсэж долоодог байдлаас салмаар байна. Сайхан мэхийн ёсолдог заншаар үнсэлтийг сольмоор байна. Энэ талаар эрүүл мэндийн байгуулллага ёстой нөгөө соёлын довтолгоо явуулсан үе шиг зөвлөж хошуучилж заншуулмаар байна шүү.
mongol yos zanshil..cham shig iluu ugtei iluuren honshoortoi n oorchloh n yul bol
тэмдэглэхгүй бсан ч болно Манай гадаа хөхөрч явдаг малчдын минь баяр юм шүү Хотынхон даруухан байг
Хотынхонд энэ баяр хэрэггүй.