ЭДИЙН ЗАСАГ

Ипотекийн нийт чанаргүй зээлийн үлдэгдэл ₮89.7 тэрбумд хүрчээ

Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2023 оны арваннэгдүгээр сарын эцэст 7.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 163.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.1 (16.6 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ипотекийн зээлийн хүүг 6 хувьд хүргэж бууруулсан нь иргэдэд сайшаалтай байгаа. Гэвч банкнууд эх үүсвэрийн дутагдлаас үүдэн ипотекийн зээл олголтыг хангалттай хэмжээнд биш байгаа юм.

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн  97.5  хувийг хэвийн зээл эзэлж байна. Мөнгөн дүнгээр 7.3 их наяд төгрөгийн зээл хэвийн төлөлттэй гэж гарчээ. Харин эсрэгээрээ 1.3 хувь нь анхаарал хандуулах зээл, 1.2 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Анхаарал хандуулах зээл нь 95.2 тэрбум төгрөг бол, чанаргүй зээл 89.7 тэрбумд тус тус хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button