Тойм, анализ

Зуу хоног, зуун задгай

Х.Нямбаатар хотын даргын ажлаа |2023.10.12| аваад, 113 хонож байна. Тэрбээр "30 жилийн завхарлыг 3 сарын дотор зас гэж надаас шаардаж болохгүй" гэж саяхан дуугарчээ.Тийм ч биз, үгүй ч биз.


Уг нь үүх түүхээ харвал, өдгөөгийн хот маань бүр 1649 онд байгуулагдсан агаад, нийт 29 удаа нүүж, одоогийн суурин дээрээ 1778 онд тогтон суурьшжээ. Одоогийн суурин дээрээ 246 жил оршиж буй гэж тооцвоос 1868 онд “Эдо” нэртэйгээр байгуулагдаж байсан Токио хотоос Улаанбаатар даруй 90 насаар ах юм.

Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг харахад ийм урт настай хот уг нь хэдийнэ өнгө төрхөө олж, асуудлуудаа шийдэж, өвгөрч, энэ шинжээрээ жуулчдаа татаж, орчин үеийн технологийн шингээлт нь өндөр болсоор байна.

Ийм хотууд урт хугацааны бодлого гаргаж, алсын хараагаа тодорхойлж, түүнийхээ дагууд хотоо сэлбэн засаад л, өнгө төрхөө хадгалахдаа анхаарч буй. Энд сайн хотын дарга гэхээсээ илүү сайн бодлого засаглана аа.

Харин манайд бол нийгмийн шилжилт хийгдээд, 30 жил болчхоод байхад ч эл том хот нь хүний удирдлагаас бүрэн хамаарч байна. Хэн даргалахаас ажил нь сайн ба муу явдаг. Даргаасаа хамаарч, авлига цэцэглэдэг, жаахан тасардаг. Агаарын бохирдол, түгжрэл гэсэн хоёр асуудалдаа бүрэн хоолойгоо боолгочихсон. Хотын даргаасаа иргэд нь асар ихийг хүлээдэг. Гэвч дандаа шүүмжилдэг. Ийм л уур амьсгал ноёлж байна.

Х.Нямбаатар хотын дарга болохоор яригдаж байхдаа өгсөн ярилцлагадаа “Заа, хотоо жаахан судаллаа. Манайх чинь тэдэн хүн амтай юм байна” гэхчлэн бүдүүн тойм ярьж байв. Үүнээс хойш нэг сарын дараа ярилцлага авахад “Ямар ч байсан хуримын генералын ажил хийхгүй” гэж байгаад, суурь бодлогын цааснуудаа нухаж буйгаа хэлж байв.

Нэгэнт айхтар урт хугацааны бодлого үгүй. Дээрээс нь хоолой тулсан олон асуудлууд дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөөсөө Х.Нямбаатараар л хотыг удирдуулж байгаад, ажлыг нь жаахан явуулъя гээд шийдчихсэн тийм нюанс юм.

Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч Х.Нямбаатар хотод бодлогын гэхээс илүү өөрийнхөө хийж чадах, хүрч чадах хүн төвтэй ажлын эрчимдээ найдаж очиж гэсэн үг. Очихдоо монголд анхны хувийн төмөр зам барьсан Б.Дэлгэрсайханыг дагуулсан нь бас л тухайн хүний хийж чадах, ажлын ард гарч чадах зүтгүүр занд нь найдсан хэрэг байв.

Ингэж хотод айхтар уран нарийн бодлого, урт хугацааны төгс шийдэлтэй стратегийн бэлэн бичиг баримт биш, үндсэндээ Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нар засаглах болсоор 100 гаруй өдөр боллоо.

Тэднийг өнөөдөр юу амжуулав гэдгийг хэдхэн өгүүлбэрээр базахад,

  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг дагалдуулж, 30 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, хотын эрх зүйн байдлыг тэлэв.
  • Хотод 0.7 га газар олголтыг зогсоож, төр бүтээн байгуулалт хийх, дахин төлөвлөх зэрэг бодлогын нөхцлөөр газар олгохоор болгов.
  • Хотын төсвийг баталж, нягтаршил ихтэй цэгүүдэд сургууль, цэцэрлэг барих бэлтгэл ажлуудыг эхлүүлэв.
  • Автомашины дугаар олголтын дээд хязгаарыг хот тогтоож байхаар хуульчилж, такси үйлчилгээг цэгцлэхээр болж, автобусны шинэ чиглэлүүдийг хэрэгжүүлж байна.
  • Метроны төслийн эхлэлийг тавьж, хоёр улсын Засгийн газар хоорондын ажил болгох хэлэлцээг эхлүүлэв.
  • "Нийтийн тээврийг хөгжүүлэх сан" байгуулж, 235 автобус шинээр хөдөлгөөнд гаргаад байна.
  • Хот нийтийн аж ахуйн 9 чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлж, мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргах, эзэнгүй муур, нохойн тоог цөөлөх зэрэг ажлуудыг бодлогоор журамлав.
  • Сэлбэ дэд төвд 12 мянга, Баянхошуу дэд төвд 6 мянган айлын орон сууц барихаар газар чөлөөлөлтийг эхлүүлэв.

Хотын төсөв батлахын өмнөхөн ажлаа авсан Х.Нямбаатар туушиндаад, дээрхүүдийг амжуулсан, суурийг нь тавьсан харагдана, ерөнхий дүнгээр. Гэвч түүний өмнө зуун задгай ажлууд хүлээж байна. Ядахад, сонгуулийн жил. Нийслэлд МАН-ын нэр хүнд үлэмж унасан тул сонгуулийн өмнө нийтэд эерэг нөлөөлөхүйц эффект өгөх, олон нийтийн дургүйцлийг бага төрүүлэх зэрэг улс төрийн нюансуудаа тэр давхар авч явах учиртай.

Эсрэгээрээ тэр дугаарын хязгаарлалтыг илүү чангалж, такси үйлчилгээг журамлан, автобусны шинэ чиглэл гарган, их хотынхныг баахан ундууцуулав. Хотын гулгаа энэ өвөл ер бусын их байж, агаар орчны бохирдол илүү гүн мэдрэгдсэн өвөл таарч байна. Ийм их хүйтэн, энэ их гулгаатай нөхцөлд хэт хүчилсэн, хориглосон, хязгаарласан механик шийдлүүдэд олон нийт уурлахаас ч яах билээ.

УИХ-ын гишүүн, сайдын суудлаасаа түдгэлзэж, хотын даргаар ирсэн Х.Нямбаатар энд ажил хийж чаддагаа харуулахгүй л бол цаашдын улс төрийн карьер нь тодорхойгүй нөхцөл байдалд гацчих дүүрэн эрсдэл хүлээж байна. Хотын асуудлууд харин урт хугацааны асар их ахуйн ба бодлогын замаа тодорхой болгохгүй л бол урагшлахгүй, ийм сөөргөө байдалтай байна.

Ажлаа авахдаа тэр хотын өмнөх дарга нараас Э.Бат-Үүлийн хэрэгжүүүлэхээр бэлдсэн ч гацалтад орсон метро барих, гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийн хэрэгжих арга замыг нь нийцтэй болгон, ажил хэрэг өрнүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Зуу гаруй хоногийн хугацаанд энэ агуулгуудаа бол ягштал барилаа.

Маш их халтиргаа гулгаа ихтэй, гэнэтийн осол аваарь ихтэй экстрим ч өвөл таарлаа. Гээд яахав. С.Батболд ажлаа авсныхаа дараа "Э.Бат-Үүлийн үед өвөл нийт 13 удаа цас орсон, энэ жил нэг сарын дотор 13 удаа цас орлоо" гэж яриад, онигоонд орж байсан шиг замаар алхах сонголт ч түүнд үндсэндээ таарсангүй.

Ерөөс сүүлийн жилүүдэд Х.Нямбаатарын ажиллаж ирсэн байдлыг харахад, ажлыг яаж ийгээд явуулдаг нэг сайн талтай. Түүндээ янз бүрийн буруу байж болох аргуудыг эргэлзэхгүйгээр шүүрч хэрэглэчхээд, том зорилгоороо зөвтгөөд урагшаа явчихдаг дүр хүн харагддаг. Магад түүний ийм "тэнэг" авирт нь итгээд, Л.Оюун-Эрдэнэ хот руу илгээсэн гэмээр.

Хүн засаглаж буй ийм хэлбэрт хотын зуун задгай ажлууд бодлогын хувьд цаасан дээр бууж, ахуй дээр шууд хэрэгжих хугацаа нь илүү хурдан байгаасай гэх хүлээлт л үүсэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2024 08:42

Ийм арчаагүй, �##�гын чинээ сэтгэж, атгын чинээ ажилладаг, утаа, түгжрэл, х�##�тиргаа, гамшиг хотын ажил биш дүүргийнх, би зөвхөн машины дугаар олгодог, төлбөр авдаг ажил л хийнэ гэж эрхэлж нялхарсан хотын дарга анхных байлаа. Амьд байгаа нь ажиллаж байгаа нь ХҮН-ЗОМБИ юмаа.

Зочин
Зочин
2 сар 5, 2024 08:29

Ene huni gaigaar hotinhon eruul mend tsag zavaaraa hohirch bna. Huhoo uvlin huitneer buruu shiidver gargaj 1,5 saya hun hohiroodog hen yum be ogtsorvol tasrna

Зочин
Зочин
2 сар 5, 2024 08:54

Нямбаатар даргазоригтой эмэлж байна. Урт цагаан навсайгаад байх ёстой байсан уу? Үнэхээр ажиллаж бгаа нэгнийгээ бүү доош хий. Амжилт

Монгол хүн
Монгол хүн
2 сар 5, 2024 09:12
Reply to  Зочин

Нямбаатарыг дэмжинэ Үр дүнд хугацаа хэрэгтэй
Шүү үхэр сэтгүүлч үхэр монглууд аа

Иргэн
Иргэн
2 сар 5, 2024 09:03

Нямбаатараа багтаа зөв хүнээ сонго. Юу ч мэдэхгүй, туршлага байхгүй худлаа мэдэмхийрсэн хүмүүс сэдсэн ажлы чинь унагаад байна!!!

Их мэдэх
Их мэдэх
2 сар 5, 2024 09:47

Мулгуу Данх �######�аарай. Тэгж байж л тэнэг Нянгар нь �######�на. Ажил мэдэхгүй �######� долоосон ф�####�куудыг сайн ажиллахыг нь хүлээх үү. Муу хулгайч чинь таксины үнэ нэмээд хаячлаа

Зочин
Зочин
2 сар 5, 2024 20:56

Өчүүхэн өөрийн тухай, тамхины үнэ мэтхэнийг бодохоос илүү гарахгүйчүүдэд амьдр�##�аа нухацтай Бодоо гэсэн ухаан өгч байгаад баярлаж сур.

Жамъян .
Жамъян .
2 сар 5, 2024 10:20

Чи ямар хүн бэ. Чамаас тэгж шаардсан хүн нэгч б.гүй. Өөрөө дуртайдаа д�##�даганаж ирчихээд. Чи 30 хоногт хийсэн б�##�гаач засах бүү хэл муужруулаад б.гаагаа мэддэггүй юмуу.Ухаан хайрлаач гэж бурханаас гуйдаг юмуу яадаг юм чи

Зочин
Зочин
2 сар 5, 2024 13:36

ЭРХ ЗҮЙН ОРЧНООС ЭХЭЛЖ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ БАЙГАА НЬ МАШ ЗӨВ ... өмнөхүүдийн үед эрх зүй хууль дүрэм бус , эрх мэдэлтэй нь дураараа ажиллаж байснаас хотын замбараагүй газар олголт, авилга , тендер цэцэглэж байсан ... гэж ойлгодог . ХОТЫН ШИНЭ УДИРДЛАГЫН ЭНЭХҮҮ БАГТ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ .

Зочин
Зочин
2 сар 5, 2024 13:47

100-н задгай. Дээр нь өмнө нь байсан хэвийн юмнуудыг хүртэл нэмээд дадлаад наасан. Ёстой хэцүү хүн юмаа.

Иргэн
Иргэн
2 сар 5, 2024 14:11

Цаашид олон улсын жишгээр зоригтой ажиллана уу, ойлгох нэг нь ойлгоно, утааг багасгах, хагас коксжсон түлш хэрэглэх ажилд цаг �##�д�##�гүй анхаармаар байна.

Зочин
Зочин
2 сар 5, 2024 17:54

Нямбаатарын ажлыг нь зүгээр л олон долоон юм яриад байлгүй хийлгэ.Хэн ч гарсан адилхан.үр дүн гарах цаг хугацаа гэж бий.

Зочин
Зочин
2 сар 5, 2024 18:58

Ха ха новшийн үеэлүүд худ�##� попрохоос цаашгүй амьтад бус уу

Иргэн
Иргэн
2 сар 5, 2024 19:50

Амжилт хүсье

Зочин
Зочин
2 сар 6, 2024 07:04

Мэргэжлийн, мэдлэгтэй хүнээр хотын даргыг нийслэлчүүд өөрсдөө сонгоё

Эмээ
Эмээ
2 сар 6, 2024 07:48

33жилийх хулнайч луйварчидтөй зоригтой тэмцэж байгаа з�##�уу. Тэнгэр бурхан амь нас ажил үйлс бүрийг тань тэтгэмж түших болтугай

Зочин
Зочин
2 сар 6, 2024 14:38

данхны таг гэдгээ харуулаад байнаа дааа.

Зочин
Зочин
2 сар 6, 2024 22:05

Энэ хүн чадах чинээгээрээ л сэтгэл гаргаж ажиллаж байгаа гэж харж байна. Юм бүхэн төгс байх �##�багүй. Урмыг хуг�##�ахаар ууцыг нь гэдэг үг байдаг байхаа. Хийх гэж зүтгэж хүн дээ ядаж урмын үг хайрлаж сураач дээ хүмүүс минь

Холбоотой мэдээ

Back to top button